Г.НОМУУНДАРИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 50-ИАД ХҮНЭЭС БАЙЦААЛТ АВСАН БАЙНА


УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь инстаграм хуудсаараа дамжуулан, улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай бичлэг тавьсан нь олны анхаарлыг татсаар байгаа. прокурорын ерөнхий газраас Г.Номуундарийн бичлэг цацагдаж эхэлснээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгалтаа эхлүүлээд байгаа юм . Шалгалтын явцад нэр дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг эх зэрэг нийт 50-иад хүнээс байцаалт авч, бусад шаардлагатай ажиллагааг хийж эхэлжээ. Шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан "Манай дүү хүчиндүүлсэн" гэх асуудал нь худлаа болох нь тогтоогдсон. Дүү гээд байгаа нь түүний хамаатны охин байх ба тэрээр өөрөө болон, түүний эцэг эх байцаалт өгчээ . Мөн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тийм асуудал болоогүй болох нь тогтоогдоод байгаа юм байна. Цаашид бусад асуудлыг шалгана. Энэ хэрэгт мансууруулах бодисын тухай асуудал хөндөгдсөн. Манай улсад Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх тоо баримтууд зөрүүтэй яригддагМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шалгагдсан хэрэг 2014 онд 65, 2015 онд 83, 2016 онд 147 байсан бол 2017 оны эхний 10 сарын байдлаар 92 хэрэгт 247 хүнийг холбогдуулан шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэгэхээр ер нь энэ төрлийн хэрэг жилээс жилд өсөх хандлагатай. Мөн цагдаагийн байгууллагын илрүүлэлт сайжирсан учир энэ төрлийн хэргийн тоо өссөн дүнтэй харагдаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 9 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 12 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 13 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 15 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 15 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 15 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр