Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр албаны эрх мэдлээ хэтрүүлэн "Монроуд" ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ шалгажээ. Прокурорын байгууллагаас түүнд 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татах тогтоолыг гаргажээ. Одоо Н.Батбаярыг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна