Н.ЭНХБОЛД САЙДЫН ТОМИЛОЛТ ЗАВХАН АЙМГААР ӨНДӨРЛӨВ


УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын баруун аймагт хийсэн томилолт Завхан аймгаар өндөрлөлөө. Тэрээр албаныхантайгаа хамт Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, ололт амжилтыг нь сайшааж, алба хаагчидтай санал сэтгэгдлээ хуваалцан, тулгамдаж буй бэрхшээлийг нь сонслоо. Тус ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд ангийн түүх,ангид өрнөсөн бүтээн байгуулалт, ЗХЖШ-аас ирсэн тушаалын дагуу сургалт бэлтгэлд хэрхэн анхаарч байгаа тухай, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад авсан арга хэмжээ, бүтээлч ажлууд, бүрэлдэхүүний хувцас хангалт зэрэг үйл ажиллагаатай холбоотой бүхнээ салбарынхаа сайдад танилцуулсан. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн ангийн харьяа салбаруудынхаа ч тухай ярьсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Батлан хамгаалахын сайдад талархал илэрхийлж байсан юм. Учир нь орон нутагт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхан ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж яваад нь орон нутгийнхаа иргэдийн нэрийн өмнөөс баярлалаа. Орон нутгаас хамааралтай ажлуудыг ч дэмжихээ илэрхийлж байв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Баруун аймгуудад ажиллаад хамгийн сүүлд хутаг хувилгааны өлгий Завхандаа бид ирлээ.Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагууд маань зарим тохиолдолд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан зарим бүтээлч ажлаа хийж байгааг нь харлаа. Бид БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа зорилго нь 2018 оны төсөв болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ямар ажлыг нь анхлан хийх ёстойвэ гэдэгтээ анхаарч байна. Нөгөө талаас шинэчлэн батлагдсан багц хуулиудын хүрээнд үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх талд нь захиж хэлж байна. Миний сэтгэл хангалуун нэг зүйл бол манай барилга инженерийн ангиуд бүтээн байгуулалтыг ёстой нэг шижигнүүлдэг болж. Богино хугацаанд олон барилга байгууламж барьж чадаж байна. Мөнгө нь байдагсан бол шинэ сумыг ч манай залуус дор нь барьчихаар чадвартай болжээ" гэж аймгийн Засаг даргатай ярилцсан. Тэрээр аймгийн Засаг даргад аймгийнхаа Цэргийн штабыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулахад онцгой анхаарах ёстойг ч илэрхийлсэн юм.Уулзалт, ярилцлагын дараа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн зарим алба хаагчийг шагнан урамшуулж, ангид нь "Пургон" машин гардуулан өглөө.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан,ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нарын албаныхан ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 10 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 13 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 14 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 15 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 16 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 16 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр