ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ


(Арванхоёрдугаар сарын 25-31)

ХОНЬ: Оны төгсгөлд хуучин он танд ажлын амжилт, магтаал сайшаал бэлэглэх болно. Танд зааж, зөвлөх хэн нэгэн эмэгтэй, эсвэл хамт ажилладаг бүсгүй ихээхэн тус болно. Өнгөрсөн хугацаанд таны зорьж, хичээж, зүтгэж ирсэн бүхнийг байгууллагын чинь удирдлагууд олж харах болно. Өөрийнхөө давуу талыг, ажил гүйцэтгэх бүрэн чадвартай, чадамжтай нэгэн гэдгээ батлан харуулахад бэлтгэлтэй байгаарай. Олон нийтийн арга хэмжээнд дарагдаж, ойр дотнын найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт байж, баяраа хуваалцахыг хүсэх болно. Хуучин оноо амжилтаар үдэж, айсуй жилийн зорилгоо тодорхойлсон сайхан өдрүүд таныг хүлээж байна.

ҮХЭР: Үнэнийг илчлэх цаг болжээ. Танд хэн нэгэнд хэлэх ёстой зүйл, эсвэл хэн нэгнээс сонсох ёстой зүйл гарцаагүй байна. Тиймээс хожим харамсана гэж айлгүй хэлэх ёстой зүйлээ сонсох ёстой хүнд нь заавал хэлээрэй. Үнэнээ хүлээх амаргүй ч хожмын үр дагавраас таныг хамгаалах болно. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй. Од эрхэс таныг ивээх болно. Өөрийнхөө ганган тансаг байдлаар мэдэрч чадах тансаг зэрэглэлийн спа, гоо сайхны газар, гоёлын хувцасны дэлгүүр зэрэгт очоорой. Боломжгүй байсан ч гэртээ өөртөө зориулж тансаг орчиг бүрдүүлэхийг хичээгээрэй. Та үүнийг хүртэх эрхтэй хүн шүү.

ИХЭР: Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, амлалтаа биелүүлэх долоо хоног байх болно. Даваа гаригт романтик харилцаандаа ямар нэг "гэрээ, хэлцэл" хийх бололтой. Та өөрөө хүсч байгаа эсэхээс үр дүн шалтгаална. Оны сүүлийн өдрүүдэд ихрийнхэнд гайхалтай нөлөөлөх болно. Ямар нэг онцгой азтай үйл явдал тохионо.

МЭЛХИЙ: Ганц бие мэлхийнхэн хосоо олно. Зөвхөн танд л зориулагдсан гэмээр онцгой нэгэнтэй учрах болно. Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд л та гадаад төрх, дотоод сэтгэл гээд аль ч талаараа эсрэг хүйстнээ өөртөө татах хүчтэй соронзон мэт л байх болно. Гэхдээ танаас огт өөр, таныг зөвхөн өөрийнхөө хүссэнээр байлгах гэсэн, хүчээр урхинд оруулах гэсэн явуургүй нэгнээс зайгаа барихыг зөвлөе. Та өөрөө олон нийтийн арга хэмжээ, хөл бужигнасан газраас дайжих бололтой.

АРСЛАН: Эрүүл мэнд. Энэ үг айсуй долоо хоногийн хамгийн чухал сэдэв байх болно. Биеийн дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн халдашгүй байдал, тамир тэнхээ гээд амьдралын хэв маягаа өөрчлөх цаг болжээ. Одоохондоо тийм ч ноцтой зүйл биш боловч тоохгүй явбал эцэстээ горыг нь амсах өдөр ирнэ. Тиймээс маргааш гэж хойшлуулшгүй эрүүл мэнддээ анхаар. Оны эцэст ойр дотнын хүмүүстэйгээ амжилт, бүтээлээ тэмдэглэж, шинэ оноо угтаарай.

ОХИН: Өөртөө сайн сайхныг бэлэглэх цаг нь болжээ. Хичээнгүй, шаргуу ажилласаар ирсэн та одоо хайр дурлал, амрал зугаалга, зугаа цэнгэлээр өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Та хөрвөх чадвар сайтай хүн, тиймээс аль алийг нь цалгардуулалгүй аваад явчихаж дөнгөнө. Оны сүүлийн өдрүүдэд найз нөхөд, эсвэл аав ч байж мэднэ, таныг хайрлаж, хамгаалж явдаг эрэгтэй хүн онцгой тусламж хүргэх бололтой.

ЖИНЛҮҮР: Шинэ жилийн баярын өдрүүдээр та тун завгүй байх нь. Хүсээгүй байсан ч гэртээ зочдын хөлд дарагдаж, гадуур олон нийтийн арга хэмжээний урилга тасрахгүй нь бололтой. Гэхдээ үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Баярын уур амьсгалаа унтраалгүй хэсэг хөгжилдөж, өөрийгөө нэг цэнэглээд ав. Санхүүгийн бэрхшээлтэй тулгарах боловч та хүндрэл багатай зохицуулж дөнгөнө. Аялал зугаалганы саналаас татгалзах хэрэггүй.

ХИЛЭНЦ: Хоромхон зуур болоод өнгөрсөн товч яриа ч танд аз жаргал бэлэглэнэ. Айсуй долоо хоногийг аз жаргалын үе гэж нэрлэхэд буруудахгүй. Даваа гаригт ямар нэг чухал гэрээ, хэлцэл хийх бололтой. Таныг тавгүйтүүлж мэдэх таагүй асуултад бэлтгэлтэй байхыг зөвлөе. Оны сүүлийн өдрүүдээр таны сэрэл мэдрэмж, зөн совин гойд сайн байх болно.

НУМ: Хуй салхи шиг л өнгөрсөн өдөр хоногуудын эцэст та өөрийгөө ойлгох болно. Юу хүсч байгаагаа, өөрийгөө хэрхэн ойлгуулмаар байгааг, бас өөрийнхөө үнэ цэнийг та мэдрэх болно. Ингэснээр таны бодол, зорилго ч тодорхой болж, сэтгэл санааны таагүй байдлаас та өөрөө өөрийгөө аварч чадна. Оны төгсгөл танд романтик байдал, халуун дулаан уур амьсгал, аливааг цоо шинээр эхлүүлэх итгэл зориг бэлэглэх болно.

МАТАР: Од эрхэс таны төлөө гялалзаж байна. Хайр дурлал, сайшаал магтаал, хүндлэл хүлээсэн гайхалтай өдрүүд таныг хүлээж байна. Хувийн харилцаанд онцгой зүйл тохионо. Эрүүл мэнддээ анхаарч, хөнгөн шингэн байхад анхаарах нь зүйтэй.

ХУМХ: Төгсгөл, үр дүн, эхлэл. Ийм л долоо хоног таныг хүлээж байна. Амьдралд нэн чухал шаардлагатай зүйлсээ тодорхойлж, түүнийхээ төлөө тэмц. Хайр дурлал, мөнгө санхүү, эрүүл мэнд гээд аль ч талаар та амин чухал зүйлсийг орхигдуулж байснаа ойлгоно. Муу зуршил, таагүй харилцаа зэрэгт цэг тавьж, бүгдийг шинээр эхлүүлэхээс эмээх хэрэггүй. Таагүй бүхнийг улиран одож буй хуучин ондоо үлдээх хэрэгтэй.

ЗАГАС: Та найз уу, амраг уу, эсвэл аль аль нь юм уу? Ийм эргэлзээтэй байдалд байгаа харилцаагаа нэг мөр болгохыг зөвлөе. Сэтгэл санаагаа цэгцлэх нь зүйтэй. Гэрлэсэн хүмүүсийн хувьд гэр бүлийн уур амьсгал, хосуудын харилцаа гайхалтай сайхан байх болно. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаар. 2017 оны сүүлчийн өдрүүдийг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй 14 цагийн өмнө
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв 14 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан 14 цагийн өмнө
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа Өчигдөр
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн Өчигдөр
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай Өчигдөр
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн Өчигдөр
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна Өчигдөр
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш Өчигдөр
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ Өчигдөр
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ Өчигдөр
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ Өчигдөр
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо Өчигдөр
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ Өчигдөр
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно Өчигдөр
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө Өчигдөр
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр