ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ОРОХ ХҮНСИЙГ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?


Хүүхдийн бэлэг бэлтгэх, шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд та бүхэнд анхааруулж байна.

ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ОРОХ ХҮНСИЙГ ХУДАЛДАН АВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ?

  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;
  • Хүнсийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;
  • Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;

ХЭРЭВ:

  • Өнгө /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;
  • Хэмжээ /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/
  • Хэлбэр /бяцарсан, бутарсан, үйрсэн/
  • Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
  • Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
  • Үнэр /эвгүй үнэр байвал/
  • Амт /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;
  • Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;
  • Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;
  • Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ДАРААХ ХҮНСИЙГ БИТГИЙ СОНГООРОЙ

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

Та дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Иргэн таны хүүхэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү танаас шалтгаална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 11 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 14 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 14 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 16 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 16 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 16 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр