“ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”-ЫГ ШАЛГАРУУЛЛАА


Нийслэлийн 2017 оны "Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага" шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрууд/-д хүүхдэд ээлттэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачлага, сургалт сурталчилгааг өрнүүлж ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ, хүрээлэн буй орчноо хүүхэд, гэр бүл рүү хандуулж байгаа нь сайшаалтай.

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, орчинг бий болгож, ирээдүй хойч үеийнхээ төлөө санал санаачилга гарган ажилласан дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг урамшуулан, цаашид ажиллах урам зориг, эрч хүч өгөх зорилгоор хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах энэхүү ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.

"Аз жаргалтай Улаанбаатар" болох зорилт тавин Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна. Хүүхэд, багачууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээлээ.

Нийслэлийн 2017 оны "Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага" шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагад хүргүүлснээс 1 дүгээр шатанд 162 байгууллага шалгаруулалтад материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 162 байгууллагаас 9 дүүргийн ажлын хэсэг нийт 45 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна. 2 дугаар шатанд ирүүлсэн 45 байгууллагаас Нийслэлийн 2017 оны "Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага"-аар:

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн 1-р хороо
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Налайх дүүргийн 109-р сургууль
  • Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага: "Гүүд нейборс" ТББ
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага: Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Н.Мөнхбаяр
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага: "Гэгээнтэн энтертайнмент" ХХК
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага: "Аз хур" ХХК
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуй нэгж байгууллага: "Хүннү молл" ХХК тус тус шалгарлаа.

Шалгарсан байгууллагуудад Нийслэлийн удирдлагууд талархал илэрхийлж батламж дурсгалын зүйл гардуулсан бөгөөд хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагуудад амжилт хүсэн хүүхдүүдийн төлөөлөл дурсгалын зүйл гардуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 7 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 9 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 9 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30