ӨНӨӨДРИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ


ХОНЬ - (3/21-4/19)

Өвлийн нар буцах энэ өдөр та сэтгэл булаам байна. Ажлын газарт олон үйл явдал тохиох бөгөөд ажил олгогчоос албан тушаалын санал эсвэл шагнал урамшуулал авна. Хамт ажиллагсад тань таны байр суурьт хүрч чадаагүйдээ сэтгэлээр унах тул тэднээс урмын үг сонсоно гэж бүү найд. Цалин нэмэгдэж санхүүгийн дарамтаас гарна.

ҮХЭР - (4/20-5/20)

Үр хүүхдээ сонс. Нийгмийн шинжтэй ажилд оролцохоосоо бүү татгалз. Хоол хүнс, уух зүйлээ хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Аливаа зүйлийн гүнд нь орсон танд зарим нэг зүйлийг шалгаж, судалгаа шинжилгээ хийх эсвэл мөрдөгчийн ажил хийхэд том тус хүргэх болно. Нөхцөл байдлыг хэт их тоосны хэрэггүй. Буруу гэж бодож байсан зүйлд тань сайхан боломж гарч ирэх ч юм билүү.

ИХЭР - (5/21-6/21)

Таны нэр хүнд өндөр байх бөгөөд хөгжилтэй арга хэмжээ үргэлжилсээр танд ганцаараа байх ч цаг олдохгүй. Хайртай хүндээ анхаарал тавихаа мартаж болохгүй. Хулгайн эд зүйл худалдан авахаас татгалз. Эс тэгвээс аюултай байдалд орно. Таны дур булаам байдал улам нэмэгдэх болно. Хэт их дур хүсэлдээ автагдах хэрэггүй. Үүний эцэст та хэн нэгэнд ашиглуулаад өнгөрч мэднэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Одоо гарч байгаа боломж аз завшаанууд таныг зорилгодоо хүрэх байр суурь эзлүүлэх болно. Бүх боломжуудыг тунгаан бодож зөв зохистойг нь сонгох хэрэгтэй. Мэлхийнүүд хувиараа аж ахуй эрхлэх чадвартайгаараа алдартай. Та хувиараа ажил эрхлэх юм уу өөрийн гэсэн бизнестэй болохыг эрмэлзэж байж болох юм. Он дуусахаас өмнө тэр тал дээр эхний алхамуудаа хий. Хайртай хүнээ халамжлах нь таны сайн хийж чаддаг зүйлийн нэг.

АРСЛАН - (7/23-8/22)

Ихэд өрсөлдөөнтэй байх бөгөөд гадаад хүмүүс, томоохон хэмжээний бизнес эрхлэгчид болон нийгмийн олон бүлгэмийн хүмүүстэй уулзаж ярилцана. Ихийг сонсож, тэднээс олон зүйлийг ойлгож авах тул тэдний өмнө маш нээлттэй байх нь чухал. Олон нийт, нийгэмлэгийн ажилд идэвхитэй оролцсоноор хүмүүст туслах боломжтой болно. Өмнөө тулгарсан саад бэрхшээл бүрт дасан зохицож, шийдвэрлэх нь хэцүү мэт санагдах боловч тэр хэрээр шинийг сурч мэдэн өөрийн авъяас чадвараа ашиглаж чадна.

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдөр маш завгүй өдөр. Өөрийн үзэл бодлоо аль болох чөлөөтэй илэрхийлэхийг хичээ. Урлаг, rap урлал, спорт таны анхаарлыг маш их татах бөгөөд та ямар ч зүйл хийсэн маш бүтээлч байж чадна. Өнөөдөр өөрийн шинэ авъяасыг нээн илрүүл. Магадгүй олон жилийн өмнө мартагдсан таны зарим авъяас чадвар сэргэж ч мэднэ. Та баярын ширээ бэлтгэх, гэр орон чимэглэх зэрэг ажилд маш сайн тохирно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Өөрийн амгалан байдлаа алдахаасаа өмнө жинлүүрийнхний сэтгэл татам тэвчээртэй байдлыг эхлээд үзүүл. Хэрэв та бусдыг сонсохоор шийдсэн бол сэтгэлд хүрэхүйц харилцан буулт хийхийг олж харна. Гэсэн хэдий ч та өөрийнхөө нийтэч байгааг мэдэрч, хэн нэгнийг хүлээн зөвшөөрч өөрийн замаар хамтран ажиллах болно. Энэ үдэш та нийгмийн шинэ харилцаанд орвол зарим нэгэн шинэ, сонирхолтой найз нөхөд таныг хүлээж байна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хилэнц амьдралаа өөрчлөхөөр зугуухан алхах өдөр. Cap таны аялал, харилцаа холбоог тань илтгэдэг нарны 3-р гэр болох Матрын орд руу хөдлөх тул ирэх дөрвөн долоо хоногийн турш амьдралын идэвх өснө. Гэхдээ таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар хязгаарлагдаж, биеийн эрч хүч сарниж магадгүй байна. Хөршүүд болон ойрын хамаатнуудын харилцаа сайжирна. Тиймээс хэрэв дуусгах хэрэгтэй асуудлууд гарч ирвэл нөхөрсөгөөр шийдвэр гаргах цаг. Орон нутгийн болон гадаад руу явах аяллыг санаачилж магадгүй.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр ямар ч тохиолдолд биеэ барьж, хянуур болгоомжтой байж, аливааг эрүүл саруул ухаанаар тунгаан бод. Өнөөдөр та санхүүгийн байдлаа дээшлүүлэх юм уу эсвэл нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлж чадах бололтой. Гэхдээ амлалтаа биелүүлээгүйгээс хамт олон эсвэл хайрттайгаа зөрчилдөж болзошгүй.

МАТАР - (12/22-1/19)

Та ажлын ачаалал хэр хүнд вэ гэдгийг мэдэрнэ. Жилийн энэ үед өөрийгөө суртапчлахад хамгийн тохиромжтой. Гадаад байдалдаа онцгой анхаарал тавь. Сэтгэл хөдөлгөм хувцасла. Бусдын анхаарлыг татаж чадвал үр дүнд нь таны нэр, зураг мэдээлийн хэрэгслээр гарах болно. Таны зохион байгуулах ур чадвар, үр нөлөө өндөр байгаа нь танд хүсэж байгаа зүйлээ хийж, амжилтанд хүрэх боломж олгоно.

БУМБА - (1/20-2/18)

Өглөөний нар Матрын орд руу нүүж бусдад үйлчилж, цаг хугацааг сайн бодож байж өнгөрүүлэх нь далдын 12 дахь гэрийн дохио байх болно. Сэтгэлийн байдал нэг цэлмэж, нэг барайх бололтой. Ойрын үед боломжтой бол төлөвлөгөөгөө бусдаас нууцаар хадгал. Амжилтаа баттай болсны дараа ил гаргах нь дээр. Өргөн хүрээтэй нийгмийн ажил их хүч, хөдөлмөр шаардана. Хэрэв танд цаг байвал энэ үйл ажиллагаанд оролцоход хөгжилтэй байх болно.

ЗАГАС - (2/19-3/20)

Ажил мэргэжилдээ зориулж байсан хичээл зүтгэл тань одоо шагнагдах болно. Та нарын ихэнх нь сайхан урлагийн тоглолт үзэж баярлахаас гадна маш том бонус авч бүр тушаал дэвших мэдээ сонсож ч мэднэ. Өнөөдрийн даалгасан ажлыг заавал хийж дуусгах хэрэгтэй бөгөөд та үүнийг биелүүлээгүйгээс асар том боломжийг алдаж болзошгүй байна. Жижиглэн худалдаанд ажилладаг Загаснуудын хувьд огцом хямдрал нь үнэхээр их тус болох болно. Оройг найз нөхөдтэйгөө өнгөрүүлбэл яг тохирно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТААМАГ:Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, С.Амарсайхан нарын нэг марафонд түрүүлнэ 53 минутын өмнө
"Инээдмийн баяр"-ын өдөр тохиож байна 57 минутын өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт хэсэгчилж цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 17 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 18 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 21 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 21 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 22 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 22 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 23 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 23 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ Өчигдөр
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна Өчигдөр
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Улаанбаатарт +4 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр