Өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдсэн. Энэ дагуу маргаашнаас эхлэн хөнгөлөлттэй эм авахын тулд дугаарлах хэрэггүй болж байна. Хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдаг, төсөв нь хязгаарлагдмал байв Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна