ГУРАВХАН ХОНОГИЙН ДОТОР НҮҮРЭН ДЭЭРХ НӨСӨӨ ТОЛБОНООС ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?


Хаврын улиралд арьсан дээр нөсөө толбо үүсч, хүн бүрийн сэтгэлийг чилээдэг юм. Үүнийг арилгахын тулд бид хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг боловч тодорхой үр дүнд хүрч чаддаггүй нь харамсалтай. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаад нөсөө толбоноос салах гайхалтай аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг 3 хоногийн турш хэрэглээд л үр дүнг мэдрэх болно.

1.Төмс болон нимбэг

Орц:

Төмс – 1 ширхэг
Нимбэг – тал
Бэлтгэх арга:

Төмсөө арилгаж, чаналгүй түүхийгээр нь нухаад дээр нь нимбэгний шүүсээ хийж хутгаарай.

Хэрэглэх арга:

Бэлтгэсэн нухашаа нүүрэндээ түрхэж, зөөлөн илээрэй. Ойролцоогоор 20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.

2.Төмс болон сонгино

Орц:

Төмс – 1 ширхэг
Сонгино – тал
Бэлтгэх арга:

Төмс болон сонгиноо арилгаж, блендэрт хийж холиорой.

Хэрэглэх арга:

Нөсөө толботой хэсэгтээ бэлдсэн зуурмагаа түрхэж, 15 минутын дараа угааж цэвэрлэх хэрэгтэй.

3.Төмс болон өргөст хэмх

Орц:

Төмс – 1 ширхэг
Өргөст хэмх – тал
Бэлтгэх арга:

Төмсөө хальслаад өргөст хэмхний хамт блендэрт хийж холино.

Хэрэглэх арга:

Мөн л нүүрэндээ түрхэж, тойруулан иллэг хийж орхиорой. 25 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

4.Төмс болон лууван

Орц:

Төмс – 1 ширхэг
Лууван – тал
Бэлтгэх арга:

Арилгаж, цэвэрлэсэн төмс болон луувангаа блендэрт хийж холиод зуурмаг бэлтгэнэ.

Хэрэглэх арга:

Зуурмагаа нүүрэндээ жигд түрхэж, иллэг хийх хэрэгтэй. 20 минутын дараа нүүрээ угааж цэвэрлээрэй.

Та эдгээр аргуудаас аль нэгийг нь сонгож, хэрэглэснээр үр дүнг мэдрэх болно. Мөн гол орц болох төмсийг огт чаналгүй, түүхийгээр нь хэрэглэх ёстойг анхаараарай.

Арьсыг 5 өдрийн дотор өргөж, чангалах Япон бүсгүйчүүдийн нууц арга

Япон бүсгүйчүүд цэвэрхэн, толигор арьсаараа гайхагддаг бөгөөд хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг. Та ч гэсэн тэдэнтэй ижил чанга хэрнээ гэрэлтсэн толигор арьстай болохыг хүсч байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид өнөөдөр та бүхэндээ ердөө 5 өдрийн дотор арьсыг чангалж, гэрэлтүүлэх Японы уламжлалт аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг зааврын дагуу цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрэх юм шүү.

1.Эхний өдөр – Арьсаа цэвэрлэх

Та нүүрээ цэвэрлэж, угаахын оронд маск бэлтгэн хэрэглэж, арьсны гүнд орших бохирдлыг цэвэрлэх шаардлагатай. Нунтаг буюу хуурай сүүг, овъёостой хольж бэлтгэнэ. Ингэхдээ овъёосоо ч мөн нунтагласан байх ёстойг анхаараарай. Үүнийгээ 1 стакан бүлээн сүүгээр зуурч, маск бэлтгэнэ. Маскаа нүүрэндээ жигд түрхэж, 30 минутын дараа бүлээн усаар угаана. Ингэснээр таны арьс бүрэн гүйцэт цэвэрлэгдэх болно.

2.Хоёр дахь өдөр – Арьсаа гуужуулах

Арьсаа гуужуулж, үхэжсэн арьсыг цэвэрлэснээр, шинээр арьс төлжин, таны арьс гэрэлтэж, сайхан харагдах болно. Тал аяга элсэн чихрийг, 1 стакан бүлээн сүүтэй хольж, скраб бэлтгэх хэрэгтэй. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийн, 5-7 минут үрээрэй. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

3.Гурав дахь өдөр – Арьсаа цайруулах

Илүү залуухан, үзэсгэлэнтэй харагдуулахын тулд, арьсаа цайруулах шаардлагатай. Харин арьс цайруулах маск бэлтгэхдээ, 1 стакан сүүн дээр 5-7 ширхэг гүзээлзгэнэ жимс болон 1 халбага бүйлсэн самрын тос хийж, хутгана. Үүнийгээ гал дээр тавьж, хэдэн минут халааж, гүзээлзгэнээ нухаарай. Тус маскаа нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа угаана. Энэ нь таны арьсыг цайруулж, зөөлрүүлэхийн зэрэгцээ чангалах болно.

4.Дөрөв дэх өдөр – Арьсаа чийгшүүлэх

Арьсаа чийгшүүлж байхаа хэрхэвч мартаж болохгүй. 1 ширхэг шинэхэн өргөст хэмхийг үрж, үүн дээрээ 4 хоолны халбага халуун сүү хийж хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа угаагаарай.

Тус аргыг хэрэглэснээр, таны арьс хангалттай хэмжээнд чийгшиж, толигор болох аж.

5.Тав дахь өдөр: Арьс чангалах

Та сүү, зөгийн бал болон өндөгний тусламжтайгаар арьс чангалах маскийг бэлтгэж болно. 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн бал, 1 ширхэг өндгийг хольж, сайтар хутгаарай. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, хатаах бөгөөд дараа нь бүлээн усаар угааж арилгана.

Бүсгүй та 5 өдрийн турш эдгээр аргуудыг хэрэглэж, нүүрэндээ маск түрхэснээр, арьс тань гэрэлтэж, өмнөхөөсөө ч илүү чанга, толигор болсныг анзаарах болно.

Та энэхүү 5 өдрийн арьс чангалах аргыг сардаа нэг удаа хэрэгжүүлж байгаарай!


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 12 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 15 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 15 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 17 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 17 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 17 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр