У.ХҮРЭЛСҮХ: УТААГ 10 ГАРУЙ ХУВИАР БУУРУУЛНА



Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/12.19/ Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороон дахь Хилийн дугаар анги болон ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ халаалтаа шийдвэрлэсэн байдлыг үзлээ.

Нийслэлийн гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч байна. Тэдгээрээс 20 мянга орчим нь цахилгаан халаагуур хэрэглэж, гэр бүлийнхээ халаалтын асуудлыг шийджээ.

Иргэн Т.Ганбаатарынх тэдгээр айлын нэг. Германд үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг 2 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Нүүрс худалдан авах, гал түлэх шаардлагагүй болсон. Агаарт хорт утаа дэгдээхээ больсноор ахуйн ариун цэвэр сайжирч мөн хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй болжээ.

Сүүлийн жилүүдэд айлууд халаалтаа цахилгаанаар шийдэх нь нэмэгдэж байгааг эрчим хүчний хэрэглээний хэлбэлзэл тод харуулж байна гэж ДЦС-ын удирдлага ярилаа.

Нийслэлд хамгийн багадаа 18 мянган айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэж үзвэл 50 мянга орчим тонн буюу 30 мянган портер нүүрсийг шатаахаа больсон байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулах хүрээнд Засгийн газар болоод Ерөнхий сайдаас эхний ээлжинд гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, бага оврын уурын зуухнуудыг буулгах зорилтыг тавьж, чиглэл чиглэлээр ажил эхлүүлээд байгаа билээ. Нийт 3100 орчим бичил уурын зуух ажилладгаас 113 уурын зуухыг буулгана. Ингэснээр 59 мянган тонн буюу 40 гаруй мянган портер нүүрс шатахгүй, хорт утаа болохгүй гэсэн үг юм.

Сонгинохайрхан дүүрэгт 15 уурын зуух буулгаж, халаалт авдаг аж ахуй нэгж, байгууллага орон сууцнуудыг төвлөрсөн дулаанд холбоно. Тус дүүргийн 22 дугаар хороон дахь Хилийн дугаар анги болон ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох барилга угсралтын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Эдгээр уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбосноор нүүрсний хэрэглээ нь мөн л 10 мян/тн-оор буурч агаар мандалд хаягдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээг 13,7 мян/тн бууруулж чадна гэж мэргэжилтнүүд тооцож байгаа аж.

Ерөнхий сайдыг ОБЕГ-ын аврах тусгай ангид ажиллах үеэр аж ахуй нэгж, компаниуд 140,000-2,500,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуурын танилцуулга хийлээ. Утааг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд гэр хорооллын эрчим хүчний шөнийн тарифыг тэглэснээр иргэд цахилгаан халаагуурыг түгээмэл хэрэглэдэг болсон гэлээ.


Эдгээр ажлын явцтай танилцсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх айл өрхүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гэр байшингаа сайтар дулаалж, дулаан алдагдлаа бууруулах, нүүрсний хэрэглээгээ багасгах, болж өгвөл цахилгаан халаагуур авч хэрэглэх гэх мэт арга хэмжээ авахыг ард иргэддээ уриаллаа. Улмаар хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж буй 220 мянган айл өрх, уурын зуухнуудын яндангийн тоог нь цөөлж, төвлөрсөн дулаанд холбосноор эхний ээлжинд 2019 он гэхэд хорт утааг 10 гаруй хувиар бууруулж чадна гэж тооцож байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 12 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 15 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 16 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 17 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 18 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 18 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 18 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр