ОРОСТ ОСОЛД ОРСОН ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР МОНГОЛ РУУ БУЦНА


ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд-Хиагт чиглэлийн хурдны замд микро автобус ниссан маркын суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барсан хэрэг гарсан. Осолдсон микро автобусанд нийт 15 хүн зорчиж явснаас 12 нь Монголын спортын багийн тамирчин хүүхдүүд байсан гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Эдгээр хүүхдүүд Эрхүүд болсон Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд оролцчихоод буцаж явсан бөгөөд ослын улмаас суудлын машины жолооч нас барсан байна.

Буриадын Залуус, спортын асуудал хариуцсан яамнаас өгсөн мэдээллээр тамирчин хүүхдүүд гэмтэж бэртээгүй бөгөөд өнөөдөр гэртээ ирэх юм. Хүүхдүүд Гусино нуурын зочид буудалд байрлаж амарч буй бөгөөд өнөөдөр Сэлэнгээс автобус ирж хүүхдүүдийг авах юм байна. Улмаар Хиагт хүргэж өгөөд Монголын талын автобусанд суулгахаар болжээ. Харин ослын шалтгааныг тодруулахаар Буриадын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 12 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 15 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 16 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 17 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 18 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 18 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 18 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр