ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ӨВӨӨ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ЗАМ ТАВЬЖЭЭ


76 настай Жан Живен дүлий хүн боловч ариун цагаан хөдөлмөрөөр юуг ч бүтээж чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Тэрээр сүүлийн таван жил ганцаараа төрөлх Чунцин хотынхоо ойролцоох Фулинг уулын ойн цоорхойд барилгын материал зөөж, явган хүний зам тавьсан байна. Жан гуай мөнгөө цуглуулан элс, шороо авчирч асгахын зэрэгцээ ойр хавийн эвдэрч, сүйдсэн байшингуудын тоосго, чулууг зөөж байж арайхийн зам тавьсан байна.

Ингэснээр уулын оройд амьдардаг алслагдсан тосгоны иргэдийг орчин үеийн зам харгуйтай холбох, аюулгүй байдлыг нь хангах зорилготой ажээ. Учир нь тосгоны хүүхдүүд сургуульдаа явах гэж олсоор уулнаас бууж, маш аюултай замыг туулдаг байжээ. Одоо Жан өвөө олон зуун метрийн урттай явган хүний зам барьж дуусаад тосгоны иргэдийг цэвэр усны эх үүсвэртэй болгох өөр ажлыг шамдан эхлүүлжээ.

Түүний эхнэр Ван Линьян нь мөн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд хараагүй хүн юм. Гэсэн ч тэр нөхрийнхөө сайхан сэтгэлийг дэмжиж, уул руу байнга хоол зөөдөг ажээ.

Ууланд хүнд хүчир ажил хийх нь Жан гуайд тийм ч амар байгаагүй юм. Тэрээр нэг удаа хөлөн дээрээ том чулуу унагаад азаар удалгүй эдгэсэн байна. Энэ хүн тосгоны иргэдийн баярлаж, талархсан сэтгэлийг сонсож чадахгүй ч инээмсэглэл, харцнаас нь ойлгодог гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 13 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 16 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 16 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 18 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 18 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 18 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 18 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр