ФРАНЦЫН ХОТУУД ДҮРВЭГЧДЭЭР ДҮҮРЧЭЭ


Францын долоон томоохон хотын захирагчид хууль бус цагаач, дүрвэгчдийн эсрэг хана босгох шаардлагатай боллоо гэж мэдэгдэв. Учир нь тэд улс төрийн орогнол хүсэгчид, дүрвэгчдээ дийлэхээ больж, ямар нэгэн арга хэмжээ авч өгөхийг Засгийн газраас хүсч байна. 2017 он гарсаар Францад амьдрах хүсэлтэй дүрвэгчдийн тоо эрс нэмэгдсэн ч тэднийг амьдруулах орон байр шинээр баригдаагүй ажээ. Тиймээс ядаж 20 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсны дараа цагаачдын өргөдөлд хариу өгөх хэрэгтэй гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна.

Дүрвэгчид Европын туннелээр дамжин Францын газар нутагт хөл тавьж, улмаар цагаачлан гарах сонирхолтой байдаг. Тэд боомтоор орж ирсэн даруйдаа тал тал руу зугтаж, бүлэглэн оргох болсон нь хяналтад авах боломжийг үгүй хийж байгаа ажээ. Дүрвэгчдийг түр орогнуулах бааз байгуулсан ч хяналтаас гарч, нийслэл Парисын гудамжаар хоноглож, ил задгай бие засах нь ихэсжээ. Нутгийн иргэд ч аюулгүй байдалдаа санаа зовних болсон байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Парисын үйлдвэрчний эвлэлээс Афган, Сирийн дүрвэгчдийг орогнуулах баазаа хойд хотууд руу нүүлгэн шилжүүлэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ илэрхийлжээ.

Европ руу цагаачлагчид Сири, Ливи, Египет, Йемен, Судан, Саудын Араб зэрэг Арабын иргэний дайн, үймээний хөлд нэрвэгдсэн орнуудаас ирж байна. Өнгөрсөн оны байдлаар Сири улсаас гэхэд жилд 2 сая дүрвэгч эх орноо орхин гарсан гэх тоо баримт байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 5 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 7 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 7 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 20 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30