ИРЭХ ОНД ТӨСВИЙН 22 ХУВИЙГ УУЛ УУРХАЙН САЛБАРААС БҮРДҮҮЛНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар улсын төсөвт нийт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 764 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Улсын төсөвт төвлөрөх орлого хоёр дахин өссөн нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өөдрөг байсантай салшгүй холбоотой байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна