Улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлддэг гэх дуулианыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлгэсэн мэдээлэл гарсан.
Охин ярихдаа энэхүү хэргийн шүүх хурал энэ сарын 09-нд болно хэмээн ярьсан байдаг. Гэвч шүүхийн эх сурвалжууд эл мэдээллийг үгйүсгэсэн. Тодруулбал охины яриад байгаа хэргийн шүүх хурал огт болоогүй. Тийм хэргийн талаар мэдээлэл ч байхгүй хэмээсэн. Харин Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг энэ асуудлаар "Өдрийн сонин"-ы ярихдаа "Бид бичлэгийг үзсэний дараа хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд хүүхдүүдийг айлгах гэж шүүх хурал болно гэж хэлсэн байх" хэмээн ярьсан байна
Тэгвэл Г.Номуундариас ирсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгээгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна