М.ЗОРИГТЫН ЭГДҮҮЦЭЛ


2017 он улиран одож 2018 он гарахад 10 гаран хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд албан байгууллага, аж ахуй нэгжүүд амжилт бүтээлээ дүгнэж, ирэх онд хийх ажлаа төлөвлөдөг. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд бүгд л шинэ жилээ хийж буй.

Уг үйл явдалтай уралдан элдэв шагнал, оны шилдэг гэх өргөмжлөлд улстөрчид, бизнесийнхнийг "уралдуулдаг".

"Монголын Залуучуудын Холбоо", "Залуу удирдагч сан" хамтран Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоох зорилгоор "Оны залуу"-г шалгаруулах "Next Stop" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулаад 25 жилийг үдэж байгаа билээ.

Энэхүү наадам тухайн жилийнхээ нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын "Оны залуу"-г олны дундаас шигшин шалгаруулдаг бөгөөд нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлэн, санал хураагаад эхэлсэн аж.

Тэгвэл тэдний зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаа УИХ-ын гишүүн асан М.Зоригтын эгдүүцлийг хүргэсэн бололтой. Өөрийнхөө твиттер хуудаснаа "Багахан шиг доромжлоорой" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байх юм. Учир нь түүнтэй Хүчингийн хэрэгт нэр холбогдсон нь ч асуудал нь шийдэгдээгүй байгаа Хэнтийн гишүүн Б.Гантулга өрсөлдөж буй юм. Тэгээд ч оны шилдэг шалгаруулах улстөр, эдийн засгийн аливаа үйл ажиллагаа нь бизнес байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болсон хойно ийнхүү урлахаас ч өөр яах билээ.

Үнэхээр олон нийтийн саналыг үндэслэн шилдэгийг шалгаруулж, шагнал өгч, өргөмжилж байгаа бол нэр төрийн хэрэг байх биз. Гэвч энэ нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулж, мөнгө олох, нөгөө хэсэг нь өөрийгөө шилдэгт өргөмжлүүлэх гэсэн өрөвдөлтэй санаа агуулж байдаг учраас нийгэмд тусах ач холбогдол нь тийм ч чухал биш юм. Ямартай ч шилдэг шалгаруулах бизнес үйл ажиллагаанд эгдүүцэн товч бөгөөд тодорхой гэгч нь санаагаа илэрхийлсэн УИХ-ын гишүүн, сайд асан М.Зоригт таньд талархууштай. Олон олон хүмүүс нийгэмд ач холбогдлоо алдаад байгаа энэ хавтгайрсан шагналаар бизнес хийгчдийн явуургүй үйл ажиллагааг энэ мэтээр таслан зогсоох их үйлсэд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 14 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 14 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 17 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 17 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 19 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 19 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 19 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 20 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 20 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр