УУЛ РУУ ӨГСДӨГ ДҮҮЖИН ГАЛТ ТЭРЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Швейцарын төмөр замын хөгжил үсрэнгүй түвшинд хүрснийг шинээр нээлтээ хийсэн уул руу өгсдөг галт тэрэг харуулав. Энэхүү гайхамшигт галт тэргээр цагт 1500 зорчигчийг Альпийн нурууны оргил өөд тээвэрлэх юм. Швейцарын "Stoos" амралтын газар ирсэн жуулчид энэхүү галт тэргээр үйлчлүүлж, секундэд 10 метрийн хурдтайгаар далайн түвшнээс дээш 743 метрийн өндөрт гарч болно.

Энэ галт тэрэгний нууц нь гаднаасаа нефтийн торх мэт харагдах цилиндр хэлбэртэй зорчигчийн бүхээгтэй холбоотой гэнэ. Эдгээр цилиндр бүхээг нь өөрөө эргэж, оргил өөд өгсөж, уруудах үед зорчигчдыг донслохгүйгээр тээвэрлэдэг байна. Бүхээгнүүд нь "ABB motors" корпорацийн үйлдвэрлэсэн тусгай олсоор бэхлэгдэж, зорчигчдыг саадгүй дээш хүргэдэг ажээ.

Ийнхүү 14 жилийн турш төлөвлөж, байгуулсан уг төслийг хараад хүн бүр бахархана гэдэгт итгэлтэй байгаагаа Швейцарь улсын төмөр замын албаныхан дурдлаа. Энэ бүтээн байгуулалтад нийт 52,6 сая ам.доллар зарцуулсан бөгөөд 48 градусын налуу замаар эгц дээшээ өгсөж буй нь дэлхийд байхгүй үзүүлэлт юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 14 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 14 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 17 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 17 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 19 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 19 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 19 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 20 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 20 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр