ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАГААД ЖИВХ ӨМСДӨГ ВЭ?


Грекийн дүрвэгсдийн хуаранд дайн, үймээнтэй хөрш зэргэлдээ орнуудаас өдөрт 200 хүн ирдэг байна. Тэнд амьдарч буй эмэгтэйчүүдийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгааг хүмүүнлэгийн байгууллагын тайлан харуулав. Хүйтний улиралд ганц дан майханд нялх нярай хүүхэдтэй эхчүүд тусламжийн хоолоор амь зууж байгаа ажээ.

Харамсалтай нь, дүрвэгч эмэгтэйчүүд нийтийн бие засах газарт хүчиндүүлэх явдал ихэссэн тул шөнөдөө том хүний живх өмсөж унтдаг болжээ. "Энэ нь дэлхий нийт дүрвэгч охид, бүсгүйчүүдийг огт хайхрахгүй байгааг харуулж байна. Тэдэнд зориулсан аюулгүй бие засах газар, ариун цэврийн өрөө алга" хэмээн дээрх тайланд дурджээ. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд янз бүрийн хүнд өвчин авах, сэтгэл санааны цочролд орох зэргээр хохирдог байна.

Тиймээс охидоо дүрвэгсдийн хуаран дахь бусад эрчүүдийн хүчирхийлэл, түрэмгийллээс хамгаалахын тулд эрт гэрлүүлэх болжээ. Зөвхөн Иордан дахь Заатари дүрвэгсдийн хуаранд одоогоор Сирийн 80 мянган дүрвэгч байгаа юм. Энэ дүрвэгсдийн хуаранд 6500 гаруй нярай хүүхэд байгаагийн 5 хувийнх нь ээжүүд нь 18-аас доош насандаа төржээ. Сири охидын 13 орчим хувь нь 18-аас доош насандаа гэрлэдэг гэсэн баримт бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 15 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 18 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 18 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 20 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 20 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 20 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 20 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 21 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр