ХҮН ЗӨӨВӨРЛӨДӨГ АВТОБУСААР ХУУЛЬ БУС АНГИЙН АРЬС ХИЛ ДАВУУЛДАГ БОЛЖЭЭ


Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга нартай холбоотой хар бараан мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа байв. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын эхээр тус төвийн мэдэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг автобусанд их хэмжээний тарваганы арьс нууж хилээр гарах гэж байгаад саатуулагдсан тухай таагүй мэдээлэл юм. БНХАУ-ын хил дээр 12-р сарын 06-ны өдөр "Замын-Үүд"-"Эрээн хот"-ын чиглэлд зорчдог ДГО 56-73 улсын дугаартай 45 хүний суудалтай том оврын автобуснаас 300 ширхэг тарвагны арьс илэрчээ.

Уг хууль бус үйл ажиллагааны тухай ССТВ-13 болоод тус улсын мэдээллийн сайтуудаар "тарвагны арьсыг монголын талаас хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригдлаа" гэх мэдээлэл тухайн өдрөө цацагдсан байна. Одоогоор тус автобусны жолооч Б-г БНХАУ-ын хоёр иргэний хамт Эрээн хотын цагдаагийн газар шалгаж байгаа юм. Автобусны жолооч Б нь 2007 оноос хойш АТҮТ-д ажиллаж байгаа бөгөөд арьсыг тээврийн хэрэгслийнхээ хөдөлгүүрийн хажуугаар нуусан байжээ. Нийтийн тээврээр нь хууль бус ангийн арьс нэвтэрч байхад Монголын талын мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэргийнхэнээс огт мэдээгүй нэвтрүүлсэн байх юм.

Нэр бүхий иргэд тухайн арьсыг АТҮТ-ийн дарга П.Дэлгэрнарангийнх, тус төвийн дарга нь өөрөө баривчлагдсан тухай өөрийн цахим хуудсандаа бичжээ. Гэхдээ П.Дэлгэрнаран нь тэр өдөр Архангай аймагт ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй томилолтоор явж байсан аж. Тарваганы арьс тээвэрлэж явсан автобусыг одоогоор Эрээн хотын цагдаагийн газар битүүмжилсэн, хохирлын хэмжээг тогтоосны дараа торгууль ногдуулж, автобусыг Монголын талруу шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тухайн хэрэгт сэжиглэгдэн Эрээн хотын цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа автобусны жолооч П.Батбаатарын эхнэр нь "манай нөхрийн тарваганы арьс, би шүүп хийлгэхээр нөхөртөө өгч явуулсан" тухай мэдүүлээд байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 300 ширхэг тарваганы арьс байгаагүй бөгөөд харин 1000 ширхэг байсан тухай хэлж байгаа юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 15 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 18 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 18 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 20 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 20 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 20 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 20 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 21 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр