"БАЙШИН ҮЙЛДВЭРЛЭХ КОМБИНАТ-1" ҮЙЛДВЭР БОНДООС 14 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
Байшин үйлдвэрлэх комбинат-1" үйлдвэрийг шинэчлэн байгуулахтай холбоотой Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас Чингис бондын эх үүсвэрээр 14 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгвэл тус комбинат өнөөдрөөс эхлэн ажиллаж эхлэхээр болж байна. Германы бүрэн автомат тоног төхөөрөмжийг тус улсын "Ebawe" компанийн мэргэжилтнүүд угсарсан байна. Үйлдвэр ашиглалтад орсноор бүх төрлийн барилгын хийц, төмөр битонон эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ. Жилд дунджаар 5000 айлын орон сууцны хавтан үйлдвэрлэх боломжтой гэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна