НИТХ ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА


Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
Нийслэлийн цагдаагийн газраас ГХУСАЗЗ, НИТХ-тай хамтран нийслэлийн 152 хороодын хамтарсан багийн гишүүдийн дунд "Хамтарсан багийг гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал" сэдэвт уулзалт зөвлөгөөн зохион байгуулна. Монголын Хүүхдийн ордны Их танхимд

10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар "Хөгжлийн бэрхшээлтэй" иргэдийн дэд хөтөлбөр батлах тухай хэлэлцэнэ. Хангарьд ордонд

10:00 цагт: "Хүний хөгжил ба амьдралын хэв маяг" үндэсний зөвлөгөөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд болно.

10:00 цагт: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Улсын 248-р цэцэрлэгийн нээлт болно.

10:00 цагт: "Сав газрын байгууллага-5 жил" сэдэвт хурал "Пума империал" зочид буудлын шинэ байрны 2 давхрын хурлын зааланд болно.

10:30 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газраас жилийн эцсийн ажлаа дүгнэж, шилдэг албан хаагчиддаа шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Хаана: Улаанбаатар чуулгын танхимд

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд УБТЗ-ын 1000 машины зогсоолтой холбоотой асуудлаар Авто худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд гардуулан өгөх үйл ажиллагаа болно. Үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Төрийн ордны В танхимд

12:00 цагт: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран Нийслэлийн Цагдаагийн Газрын 1 давхрын 108 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Уран бичлэг" үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

12:00 цагт: UB Palace-ийн тоглолтын их танхимд НИТХ, НБГ, Төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн хамтарсан Монгол хүн бэлтгэхэд СӨББ-ын үүрэг оролцоо сэдэвт удирдах ажилтан, багг нарын зөвлөгөөн болно.

13:00 цагт: Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын "Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах" төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах шуурхай албаны авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа НОБГ-т болно.

14:00 цагт: "Green talks" уулзалт, ярилцлагын зочноор БОАЖЯ, Монгол дахь Францын элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Юнисеф, Гэр хороолол төлөвлөлтийн төв, Guillaume de Rubrouck ТББ-ын төлөөлөгчид оролцон "Бие засах газрын хүртээмж болон усны эрүүл ахуй" сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлнэ. Хаана: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 16 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 19 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 20 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 21 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 22 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 22 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 22 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр