38 ЛАБОРАТОРИЙГ УЛИРАЛ БҮР ЧАНАРЫН ГАДААД ХЯНАЛТАНД ТОГТМОЛ ХАМРУУЛЖ БАЙНА


Нийгэм хамт олны дунд аюул учруулж буй халдварт өвчнийг эрт илрүүлэх, илрүүлсэн тохиолдлыг бүрэн төгс эмчилж эдгэрүүлэхэд сайн бэхжсэн лаборатори, ур чадвар сайтай мэргэжилтэнгүйгээрХалдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Аливаа өвчнийг эрт оношилж, эмчилгээнд хамруулах зүг чигийг зааж өгдөг гол луужин бол лаборатори байдаг. Ийм ч учраас бид үндэсний түвшинд сүрьеэгийн лабораторийн сүлжээ байгуулан түрхцийн шинжилгээг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сүрьеэгийн диспансер, Хорихын эмнэлэг, зарим сумын эмнэлгийн 40 гаруй лабораториуд хийж, 38 лабораторийг улирал бүр чанарын гадаад хяналтанд тогтмол хамруулж байна.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори нь 2006 оноос хойш ДЭМБ-ын НДББ-ийн лавлагаа лаборатори болох Япон улсын Токиогийн Сүрьеэ судлалын хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, лабораторийн чанарын гадаад хяналтанд тогтмол хамрагдаж байна.

ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид зөвхөн хийж байсан молекул биологийн шинжилгээг өргөтгөж төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт GeneXpert 6 нэгж, энэ оны сүүлээр 5 нэгжийг нэмж байгуулахаар төлөвлөн сүрьеэгийн оношлогооны чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа ололт байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Лабораторийн оношлогоог сайжруулах орон нутгийн лабораторийн оношилгооны түвшинг төвийн түвшинд ойртуулах, лаборант нарын ур чадварыг жигд дээшлүүлэх гол зангилаа нь шинжилгээний чанарын хяналтын тогтолцоог системтэй нэвтрүүлэх явдал бөгөөд манай улсад уг түрхцийн шинжилгээний тогтолцоог нэвтрүүлсэн 20 жил болжээ. Сүрьеэгийн лабораторийн чанарын гадаад үнэлгээг 3 хэлбэрээр явуулж эхэлсэн ба улирал тутам түрхцийг тогтмол авчирч хянахын зэрэгцээ газар дээр нь очиж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, лабораторийн арга аргачлалыг стандартчилах зэрэг ажлуудыг хийхэд дэмжлэг үзүүлж ажилласны үр дүнд чанарын хяналтын тогтолцоо эхлэхийн өмнө 34.5% байсан лабораторийн онош баталгаажилт богино хугацаанд 2 дахин нэмэгдэж ирсэн нь сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1997-2017 онуудад сүрьеэгийн лабораториудын хангамжинд зарцуулсан хөрөнгө, сүлжээний лабораториудад оношлож эдгэрүүлсэн хүмүүсийн тоог харьцуулан судлахад өртгөө нөхөж чадахуйц үр дүнтэй үйл ажиллагаа болсон нь харагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 3 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 6 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 7 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 8 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 8 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 9 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 10 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 11 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 12 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 12 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 13 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 14 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 14 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр