УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Надтай холбоод байдаг Бор тээгийн лиценз өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-д байгаа шүү дээ


УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг эртнээс, зохион байгуулалттайгаар нүүрсчин болгох кампанит ажлыг эхлүүлсэн нь тодорхой боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Ерөнхий сайдаас баримт нэхсэн ч чимээ сургаас хэтэрсэнгүй. Өөрөөр хэлбэл,

 Д.Амарбаясгаланг ямар шалтгаанаар “Нүүрсний хулгайч” гэж үзээд шалгуулахыг шаардаад байгааг тодруулахад Ерөнхий сайд Г.Занданшатар “Би ямар нэгэн баримт хараагүй. Гэхдээ Германы хэвлэлд Д.Амарбаясгаланг нүүрсчин гэдэг мэдээлэл гарсан. Барууны хэвлэл худал мэдээлэл түгээдэггүй” гэж хариулсан нь дэндүү харамсалтай бөгөөд гунигтай хариулт байв. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа тэрбээр ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн гүжирдэж, чимээ сургаар ярьдгаа харуулж орхив. 

Харин энэ тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайтуудад Монгол Улсаас 50 гаруй мянган ам.доллар төлж байж олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэн үүнийг хийсэн тал дээр тагнуулын байгууллага өнөөдрийг хүртэл удаашралтай ажиллаж байгаа. Энэ бол Монголоос зориудаар нэр хүндэд халдахын тулд гаднын сайт дээр мэдээлэл гарсан мэтээр Монголд оруулж ирж цацах зорилготой ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс барим тавим худлаа хэлэхээ боль. Яаж, хэн, ямар зохион байгуулалттайгаар хийдэг вэ гэдэг нь энд тодорхой харагдаж байгааг олон түмэн ялгаж салгаж ойлгож байгаа байх. Бор тээгийн лицензтэй холбоотой асуудал яригддаг. Өнөөдрийг хүртэл Бор тээг гэдэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компанид байдаг. Гэтэл олон нийтэд надад байгаа мэт ойлголт төрүүлж” гүтгэсэн” гэдгийг хэллээ.


1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 49 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23