Томуугийн өвчлөлийн 40-70 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

Ж.Булганаа
2025/10/10

Манай улсын хувьд аравдугаар сарын сүүлээс томуу, томуу төст өвчний идэвхжил аажмаар нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар томуугийн өвчлөлийн 40-70 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тиймээс бага насны хүүхдийн дархлааг дэмжих, томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахыг мэргэжлийн байгууллагууд уриалж буй юм. Томуугийн вакцинд багш нар 100 хувь хамрагдсан бөгөөд архаг хууч өвчтэй 32 мянган иргэдийн 72 хувь нь хамрагдаад байгаа юм. Вакцины хамрагдалт өндөр байснаар 10, 11 сард томуугийн дэгдэлт гарахгүй, эмнэлгийн ачаалал нэмэгдэхгүй байхад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.  

Томуугийн үед түгээмэл илрэх шинж тэмдэг

Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хүнд явцтай байдаг. Томуугийн халдварын үед хоолой хөндүүрлэж өвдөх, халуурах, толгой өвдөх, булчин зангирч өвдөх, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Томуугийн ихэнх шинж тэмдэг 2-5 хоногийн хугацаанд аажим намждаг. Гэвч 7 ба түүнээс дээш хоногоор биеийн байдал сайжрахгүй байх тохиолдол элбэг. Томуугийн түгээмэл тохиолдох хүндрэл нь уушгины хатгаа бөгөөд бага насны хүүхдүүд, ахмад настан, уушги, зүрхний өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг. Амьсгаадах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай. Хатгааны үед халуурах нь түгээмэл бөгөөд халуун буусан ч 1-2 өдрийн дараа дахин халуурна.

Томуугаас хэрхэн сэргийлэх болон хэрхэн эмчилгээ хийлгэх вэ

Ханиадны адилаар томуугийн вирус бидний хамар, нүд, амны салстаар дамжин биед нэвтэрдэг. Иймд гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж, нүд, хамар, амандаа гараараа хүрэхгүй байх нь ханиад, томуугаас сэргийлэх үр дүнтэй арга юм.Гараа тогтмол угаахаас гадна томуугийн вакцин хийлгэж, улирлын томуугаас сэргийлэх боломжтой. Вакцин хийлгэснээс 2 долоо хоногийн хугацаанд томуугийн вирусийн эсрэг бие биед үүсэж, дархлаа тогтдог. Манай орны хувьд есдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 15-ны хооронд томуугийн вакцин хийлгэх нь тохиромжтой гэж үздэг. Анх удаа томуугийн вакцин хийлгэж байгаа хүүхдэд 1 сарын зайтай 2 тун тарина. Томуугийн халдвар авсан үед вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй байдаг.
 

May be an image of hospital and text


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 49 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23