“Номин Холдинг” групп оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарлаа

Б.Нямсүрэн
2025/01/02


“НОМИН Холдинг” групп компани "Entreprenuer 2024" Меркури мөнгөн цомыг хүртэж оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарлаа.  Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2023" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь 27 дахь жилдээ зохион байгуулж, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Оны Шилдэг Аж Ахуй Нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны Шилдэг 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR номинациудаар тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг тодрууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд:

Оны шилдэг аж ахуй нэгж номинацид: “НОМИН Холдинг” ХХК  Меркури мөнгөн цом,

Оны шилдэг Худалдааны салбар номинацид: “НОМИН Тав Трейд” ХХК,

Оны шилдэг Даатгалын салбар номинацид: “НОМИН Даатгал” ХХК нар тус тус шалгарч Меркури хүрэл цомын эзэд боллоо.


 “НОМИН Холдинг” Групп компанийн хувьд Санхүүгийн бизнес, Импортын бизнес, Барилга үл хөдлөхийн бизнес, Технологийн бизнес, Борлуулалт үйлчилгээний бизнес гэсэн 5 багц бизнесийн чиглэлд 44 охин компанитай болтлоо өргөжин тэлж, жилдээ давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилж байна. Энэ онд 15 томоохон төслүүдийг хэрэгжүүлж, нийт Ажилтнуудын цалинг 14-21 хувиар өсгөж, Саятан сан, Койн, Хамт олны мөнгөн сан, Ажилтны сургалт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд, Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд  болон буцалтгүй тусламжууд зэрэг олголтуудад нийт 14,4 тэрбум төгрөгийг зарцуулж, улсын төсөвт 120 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Монгол улсын худалдааны салбарын шилдэг аж ахуй нэгж Алтан гадас одонт “НОМИН Холдинг” групп компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татвар төлөлтөөр  улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, Үндэсний хөрөнгө оруулалттай шилдэг групп компани болтлоо өргөжин тэлсэн нь өдөр тутамд үйлчлүүлдэг 1 сая орчим Номин бонус карттай үнэнч хэрэглэгчид, 11,000 харилцагч түншүүд болон 6,200 ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааны үр шимээр энэхүү шагналуудыг хүртэж байна. 



1
angry
2
care
2
haha
3
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 3 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 3 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25