Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Ж.Булганаа
2025/01/01

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Хууль батлагдсанаар ахмадууд үзүүлэх эрүүл, идэвхтэй амьдралын тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асаргааны төрлийн үйлчилгээг нэмэх, хөнгөлөлттэй үйлчлэх сувиллын тоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд орж байна. 

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан зарим хэсгээс: 

- Ахмад настны хөгжлийг дэмжих, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ;

- Ахмад настныг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, соёл, урлаг, спорт, орчин үеийн техник хэрэгсэл ашиглах, сурч хөгжихөд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах, 

- "Ахмадын өргөө", бусад төв нь төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн, эсхүл бүрэн санхүүжүүлнэ."

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу тооцон гэрээний дагуу олгох."

- Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно, 

- Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно.

- Аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 145.4-т заасны дагуу ахмад настныг ажлын байраар хангана.

- Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран дараах чиглэлээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ:

- Ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлалаа өвлүүлэх, мэдлэг, туршлагыг нь залуу үед хүргэх зэрэг арга хэмжээг ахмадын өдрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулах, 



0
angry
0
care
0
haha
3
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 3 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 3 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25