Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн “Бүх оддын тоглолт” хоёрдугаар сарын 7, 8-нд “ зохион байгуулагдана. Энэ хүрээнд уламжлал ёсоороо холимог оддын тоглолт, цагариган дээрээс довтлох тэмцээн, ур чадвар болон гурван онооны шидэлтийн тэмцээн болно. “Бүх оддын тоглолт”-д оролцох тоглогчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулахаар болжээ.
“Бүх оддын тоглолт”-ын дараа буюу хоёрдугаар сарын 9-нөөс сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан нэгдсэн бэлтгэлд гарна. Учир нь, тухайн сарын 20, 23-нд Монголын шигшээ ААШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны ээлжит тоглолтоо хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна