Орон сууцны үнэ 13.6 хувиар нэмэгджээ

Ж.Булганаа
2024/12/25

Улаанбаатар хотод энэ оны 11 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13.6, өмнөх сарынхаас 1.9 хувиар нэмэгдсэн байна.

Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.9, өмнөх сарынхаас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.3, өмнөх сарынхаас 2 хувиар нэмэгджээ.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ өнгөрсөн 11 дүгээр сард 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.52 сая төгрөг, хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.25 сая төгрөг болж, дээрх дүүрэгт хамгийн их буюу 5.22 сая төгрөгийн үнэтэй байлаа.

Шинэ орон сууцны дундаж үнийг 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 34 хувь (1401.1 мянган төгрөг)-аар нэмэгдсэн нь хамгийн их, Хан-Уул дүүрэгт 9.6 хувь (414.4 мянган төгрөг)-аар нэмэгдсэн нь хамгийн бага байв. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь (1006.6 мянган төгрөг)-аар нэмэгдсэн нь хамгийн их, Сонгинохайрхан дүүрэгт 11.3 хувь (291.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 5 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 5 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25