Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Улсын Дээд шүүхэд гомдол гаргалаа

Ж.Булганаа
2024/12/16

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр болж тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 2024 оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон билээ. Түүнийг худал мэдээлэл тараасан, хувь хүний нууц задруулсан, татвараас зайлсхийсэн, төрийн нууц хадгалсан зэрэг хэрэгт буруутгасан юм. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрсөн тул Улсын Дээд шүүхэд гомдол гаргалаа. 

Эргэн сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байсан юм. Нээлттэй явуулах хүсэлтээ илэрхийлэн Н.Өнөрцэцэг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь хэлмэгдэгсдийн хөшөөний гадаа 2 өдрийн турш суулт зарлаж байсан. Гэвч шүүх хурлыг хаалттай явуулсан юм. 

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ давж заалдах шатны шүүхийн дараа илэрхийлж байсныг эргэн сануулъя. 

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан: Бидний үйлчлүүлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бидний хувьд мэргэжлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өмгөөлөгч нар сайн ажилласан. Энд хүний эрхийг зөрчсөн олон ноцтой асуудал байгаа. Өмгөөлөгч нарын хувьд хүний эрхийг дээдэлсэн төрт ёс, шударга ёсонд итгэж байгаа. Бидэнд хяналтын журмаар дахиад нэг удаа давж заалдах, гомдол гаргах эрх байгаа.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх: Шүүх хурлаас өмнө УИХ-ын гишүүд, ХЭҮК, МСНЭ /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох байр суурийг илэрхийлсэн. Хуралдааны бус цагт шүүх хуралд хэн нэгнийг оролцуулахгүй, хаалттай хэрэг учраас хэргийн зөвхөн нэрлэсэн оролцогчид орно гэдгийг илэрхийлсэн. Мэргэжлийн хуульчдын хувьд бид өнөөдөр шүүх хуралдаан эхлэх үед шүүгчдийн бүрэлдэхүүнд хандаж шүүх хуралдааныг зарим хэсгийг нээлттэй явуулах саналыг хэлсэн. Мэдээж бид хувь хүний нууц задруулах, төрийн нууц задруулах хэргийг" хаалттай явуулж, бусад хэргийн хурлыг нээлттэй явуулах санал хэлсэн ч шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хаалттай явуулах шийдвэр гаргасан.


6
angry
3
care
6
haha
65
liked
7
love
6
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 7 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 7 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25