ЭМЯ: Таван нэр төрлийн эмийг 40-80 хувийн хямд үнээр борлуулна

Ж.Булганаа
2024/12/15

Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг эхлүүлж, эхний ээлжинд БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулаад байна. Тус худалдан авалтын эхний 5 нэрийн эм зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд эдгээр эмүүд нь зах зээлд байгаа бусад ижил төстэй эмээс дунджаар 40-80 хувийн хямд үнээр борлуулагдах юм байна. 

Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмийн зохицуулалт, хяналтын чиг үүргийг өндөр түвшинд гүйцэтгэдэг улс орноос чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр импортлон, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох, улсын эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сараас эхлүүлсэн тухай салбарын сайд хэлж байна. Улмаар БНСУ, Япон, Швейцарийн холбооны улс зэрэг орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийх ажлыг эхлүүлж, БНСУ-ын хэд хэдэн эмийн үйлдвэртэй гэрээ байгуулсжээ. Тус улсын шилдэг эмийн үйлдвэрүүдээс эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох 16 нэрийн, төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх хавдрын хими эмчилгээний 5 нэрийн, нянгийн эсрэг 2 нэрийн нийт 23 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийж, гэрээ байгуулаад байгаа юм.  


БНСУ-ын “Донгкоо био фарм” эмийн үйлдвэрээс нийлүүлэх 5 нэр төрлийн эмийг зах зээлд нийлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус  үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ, “Ази фарма” ХХК болон эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  

Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “ЭМЯ, ЭЭХХЗГ нэг эх үүсвэрээс худалдан авах эмийн анхны гэрээг БНСУ-ын “Донгкоо био фарм” үйлдвэртэй үзэглэж байсан бол өнөөдөр тус үйлдвэрийн чихрийн шижин, артерийн даралт бууруулах, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг 5 нэрийн эмийг худалдаанд гаргаж байна. Энэ эхлэл монголын ард түмэнд чанар, аюулгүй байдлыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг хүргэх ажлын баттай эхлэл болно гэж найдаж байна” хэмээн онцоллоо.

“Донгкоо био фарм ” үйлдвэрээс нийлүүлэгдэх эмийн тээвэр логистикийг нь “Ази фарма” ХХК хариуцаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар иргэдэд хүрнэ.

Мөн 1800-1801 дугаараас эм худалдаалах цэг болон эмийн талаарх мэдээллийг авч боломжтой.
 



0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 7 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 7 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25