Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруулагч Нэткапитал санхүүгийн групп шилдэг байгууллагаар шалгарлаа

Ж.Булганаа
2024/12/13

Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ) 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр албан ёсны цорын ганц түншээр ажилласанд талархал илэрхийлэн Нэткапитал Санхүүгийн Группт "Шилдэг Дэмжигч Байгууллага" шагнал олголоо.

Франц улсын Парис хотноо 2024 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулагдсан XVII зуны Паралимпын наадамд Монгол Улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр эх орноосоо мордсон. Тэгвэл Нэткапитал Санхүүгийн Групп алтан соёмбот төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулахад туслалцаа үзүүлэх зорилгоор түншийн гэрээ байгуулж тамирчдад БАБА брэндийн иж бүрэн хувцас, бэлэн мөнгөний дэмжлэг олгосон нь тэдний ур чадварыг хурцалж, гал эрмэлзлийг бадраахад эерэг нөлөө үзүүлсэн юм. Улмаар Монголын тамирчид дөрвөн медаль авсан үнэмлэхүй амжилт гаргасан түүхэн жил болсон билээ.

Энэхүү чухал хамтын ажиллагаа нь Монголын спортын салбарт зөвхөн үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэхэд бодит хувь нэмрийг оруулж буй онцгой үйл явдал юм.

Нэткапитал Санхүүгийн Группийн энэхүү амжилтыг тэмдэглэн, илүү хүртээмжтэй ертөнцийг бий болгох үйлсийг дэмжицгээе.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 8 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25