Амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна

Ж.Булганаа
2024/12/11

Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277320 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 21 367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгааг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээллээ.

Тэрбээр мэдээлэлдээ, “Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь томуу, томуу төст өвчний хүндрэл гэсэн үг. Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулахад 10 хувиар илүү байна.

Мөн нийт өвчлөгсдийн 47.1 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүндрэлээр өвдөж байгаа бүлэг нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байна гэсэн үг. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Бид нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрт авч, вакцинжуулалтыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 90.4 хувь нь томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдсан. Ер нь энэ өвчлөл арванхоёрдугаар сарын сүүлчээр нэмэгддэг. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлэгтээ вакцинд хамрагдах боломжтой” гэв.

Мөн тэрбээр, агаарын бохирдол зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж байна. Манай улсад гадаад болон дотоод орчны агаарын бохирдол их байна. Агаарын бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй. Тиймээс олон хүн цугласан үйл ажиллагааг аль болох бага зохион байгуулах, олуулаа цугласан бол амны хаалт зүүх, гэр болон албан тасалгаанд HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглахыг зөвлөв.       


4
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 8 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25