"Enlightened" шилдэг киногоор шалгарлаа

Б.Нямсүрэн
2024/12/07

 "Enlightened " кино АНУ-ын "New York movie awards-2024" олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарлаа.  Тус уран бүтээл нь өнгөрсөн аравдугаар сард Япон улсын "TOBA-2024" олон улсын наадамд амжилттай оролцож, 300 гаруй уран сайхны киноноос дэд байранд шалгарсан байна.

 "Enlightened" киноны зураг авалт 2019 онд Хонгконг болон Хөвсгөл аймагт хийгджээ.  Тэгвэл ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, продюсероор Коллин Лау, дүрүүдэд С.Болд-Эрдэнэ, Ш.Батбаяр, Ч.Сэлэнгэ нар ажиллажээ.

Кино Монголын алслагдмал нутаг Хөвсгөлийн тайгад амьдардаг Гэрэл охин аавынхаа үйлийн үрээс болж өндөр хадан дээрээс санамсаргүй унаснаар эхэлдэг. Охиныг Монголд эмчлэх боломжгүйг эмч нар дуулгаснаар, харь орон Хонконгийг зорьжээ. Ухаангүй байсан охин аавыгаа эмчтэй уулзаад ирэх хооронд сэргэж, алга болно. Энэ үеэр түүний бие дахин муудаж гудманд таарсан Мин гэх эмэгтэйгээс тусламж гуйхад дургүйцэж, туслахаас татгалзана. Энэхүү үйл явдлын дараа Мин авто осолд орсноор нүд нь хараагүй болж, Гэрэлийн эмчлүүлж буй эмнэлэгт ирдэг. Тэд тэс өөр хэл, соёлтой ч найзалж эхэлнэ. Харин Гэрэл охин эмчлэгдэх найдваргүй гэдгээ мэдсэнээр Мин бүсгүйн нүдний донор болохоор шийднэ. Хачирхалтай нь, Мин эрүүл болсны дараа нүдэнд нь онгон дагшин уул ус, бөөгийн зан үйл, сүрэг таван хошуу мал харагдаж, Гэрэлийн гэрээслэлийг ааваасаа авснаар Монгол улсыг зорьж буйгаар кинонд өгүүлдэг.


0
angry
5
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 9 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 13 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25