Дональд Трамп 52,5 хувийн санал авч тэргүүлж байна


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа билээ. Ихэнх мужид санал хураалтын байрууд орон нутгийн цагаар 07:00-09:00 хооронд буюу Улаанбаатарын цагаар 20:00-22:00 цагт нээгдсэн. Харин санал хураалт мужуудаасаа хамаарч орон нутгийн цагаар 19:00-23:00 цагт хаагдах юм.

Одоогийн байдлаар Дональд Трамп 52,5 хувийн санал авч тэргүүлж байна. Мэргэжилтнүүдийн урьдчилан таамагласан дүнгээр гол хоёр намаас дэвшиж байгаа гишүүдийн дунд ойрын жилүүдэд байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болно гэж үзэж байна. Камала Харрисын Ардчилсан Нам либерал үзэл баримтлал, иргэний эрх, эрх чөлөөг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэдэг. Харин Доналд Трампын Бүгд Найрамдах Нам татварыг бууруулж, Засгийн газрыг цомхотгох, мөн цагаачлал, үр хөндөлтийг хязгаарлах бодлого явуулдаг.

Энэ өдөр АНУ-ын иргэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын гишүүдийг давхар сонгодог. АНУ-ын Конгресс нь 435 суудалтай Төлөөлөгчдийн танхим, 100 суудалтай Сенатын танхимаас бүрддэг. Эдгээр танхим хуулиудыг баталж, Цагаан ордны үйл ажиллагааг хянах, шаардлагатай бол хориг тавих эрх мэдэлтэй.

Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дэлхийн хөрөнгийн зах зээл савлах төлөвтэй байна. АНУ-ын эдийн засаг дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэгийн зэрэгцээ голлох өрсөлдөөн өрнөж буй хоёр нэр дэвшигчийн хувьд АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа, төсөв, бодлогын хүү, геополитик зэрэг гол асуудлаар өөр, өөр байр суурийг илэрхийлсэн нь аль нэр дэвшигч ялалт байгуулахаас шалтгаалж санхүү, хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNBC Mongolia , BBC


0
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 14 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 18 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 18 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 18 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 18 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 20 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02