Ж.Баттуул:Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарласанд санаа их зовж байна


Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж суулт зарлаж байгаа билээ. Сэтгүүлч Ж.Баттуул ар гэрийнхэнтэй нь очиж уулзжээ.

Сэтгүүлч Ж.Баттуул: Хорих ангид Н.Өнөрцэцэг маань өлсгөлөн зарласан. Харин одоо гэр бүлийнхэн нь нээлттэй шүүгээд өгөөч гээд суулт зарлаж байна. Шүүх хурлыг нээлттэй шүүлгэх дээр олон түмэн, гэр бүлийнхэн, хүний эрхийн мэдрэмжтэй төрийн түшээд, гишүүд бүгд удаа дараа хүсэлт гаргасан.

Төрийн нууцтай холбоотой гэдэг зүйл ангиас болоод хаалттай шүүгээд байна. Төрийн нууцтай холбоотой хэрэг байдаг бол тэр хэргээ хаалттай шүүх хэрэгтэй. Бусад 4 хэргийг нь нээлттэй шүүгээд өгөөч. Ингэснээр цаашдаа сэтгүүлчдэд, иргэдэд сургамж болно. Хүн алдаж болно харин юун дээр алдсан гэдгийг бид мэдэх эрхтэй. Ямар хэрэг хийгээд хоригдоод байгааг олон түмэнд харуулах хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм мөн гэж найдаж байна. “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн  зарлалаа” гэсэн мэдээг сонсоод их эмзэглэж хүлээж авсан. Өлсгөлөн зарласны дараа хүний биед их хортой үр нөлөөтэй, эмэгтэй хүний хувьд энэ их чанга зүйл. Ар гэрийнхэнтэй нь уулзахад нөхцөл байдал төвөгтэй байгааг хэлж байна.

                     


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 15 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 15 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 19 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25