Монголын хутга шидэгч нар дэлхийн аваргад оролцоно


Энэ 2024 оны 11 сарын 13-19-нд Беларусын нийслэл Минск хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах спортын хутга шидэлтийн тэмцээнд Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ажээ.

Тэмцээнд туршлагатай тамирчин Б. Амарбаясгалан, Т. Энхтөгөлдөр нар оролцон, багийн ахлагчаар Шиги компаний ерөнхий захирал Г. Эрдэнэбилэг нар Монгол Улсаа төлөөлж явна.
Анх удаа Монголын тамирчид ОХУ-ын Москва хотноо 2022 оны 11 сард болсон спортын хутга шидэлтийн ДАШТ-д эмэгтэй тамирчин Б.Должинсүрэн 4 метрийн ганцаарчилсан төрөлд 1 дүгээр байрт шалгарч , Б. Амарбаясгалан 4 метрийн ганцаарчилсан төрөлд 2 дугээр байрт шалгарч , эрэгтэй ангилалд Т. Энхтөгөлдөр нар өрсөлдөж байсан юм.
Харин өнгөрсөн 2023 онд ОХУ-ын Уфа хотод зохион байгуулагдсан Олон Улсын спортын наадмын хутга шидэлтийн төрөлд Б. Амарбаясалан, Б.Должинсүрэн нар амжилттай оролцон, 4 метрийн ганцаарчилсан төрөлд Б.Должинсүрэн 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль, Б.Амарбаясгалан 3 дугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн ба багийн нэгдсэн дүнгээр 3 дугаар байрт шалгарч хүрэл медалийг хүртсэн билээ.
Тиймээс Монголын тамирчид 2024 оны ДАШТ-дээ урд нь амжилт сайн гаргаж байсан үндсэн зайн төрлүүддээ оролцохоор мэдүүлгээ гаргасан. Монголын баг тамирчид 11 сарын 7-нд эх орноосоо мордоно.
тамирчны ур чадвар, туршлага, төвлөрөл шаардсан энэхүү спортын тэмцээндээ амжилттай сайн оролцож, эх орныхоо нэрийг өндөр өргөн мандуулахыг хүсэн ерөөе!


0
angry
2
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 16 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 20 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25