"Mango" зар сурталчилгаандаа хүний оронд хиймэл оюунаар бүтээсэн моделиудыг ашиглаж байна


Хиймэл оюун ухаан орлож магадгүй ажлын байрнуудын жагсаалтад хувцас загварын салбар нэмэгдэх шинжтэй

Испанийн “fast-fashion” худалдааны сүлжээ “Mango” зар сурталчилгааны ажлаа илүү хурдтай болгохын тулд хиймэл оюунаар бүтээсэн аватар ашиглаж, жинхэнэ моделийн ажлыг орлуулах болжээ. Харин хиймэл оюунаар бүтсэн моделиудын өмсөж байгаа хувцас нь бодит бөгөөд үйлчлүүлэгчид худалдан авах боломжтойг тус компанийн Гүйцэтгэх захирал Тони Руиз мэдээлжээ.

“Mango”-ийн гол өрсөлдөгчид болох “Inditex”-ийн “Zara” болон “H&M” брэндүүд загварын трендийг хоцрохгүй дагаж, боломжийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Харин “Mango” тэдэнтэй өрсөлдөхийн тулд хиймэл оюун ашиглаж, бизнесийнхээ өөр нэгэн чухал талбарт өсөлтөө эрчимжүүлэхийг зорьж байна. “Хурдан хугацаанд контент бүтээх нь бидний зорилго” хэмээн Тони Руиз онцолж байлаа.

Тус компани долоодугаар сард хиймэл оюунаар бүтээсэн анхны зар сурталчилгаагаа цацаж, өсвөр насны охидод зориулагдсан коллекцоо сурталчилжээ. Харин хамгийн сүүлд энэ сард гаргасан зар сурталчилгааны зорилтот бүлэг нь мөн өсвөр насныхан аж. Цаашид технологийн хэрэглээг эрэгтэй, эмэгтэй коллекцдоо өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа юм.

2.5 их наяд ам.доллароор хэмжигдэх дэлхийн загварын салбарын шилжилтийг хиймэл оюун чиглүүлж буй. Хиймэл оюунаар модель бүтээдэг компаниудтай аль хэдийн хамтын ажиллагаа эхлүүлээд буй “Levi Strauss”, “Louis Vuitton”, “Nike” зэрэг компани дээр “Mango” ийнхүү нэмэгдэж байна. “Хиймэл” моделиуд ашиглахад гарах зардал “жинхэнэ” моделиудын цалингийн өчүүхэн хэсэгтэй тэнцэх тул санхүүгийн үр ашиг нь илт байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg tv



0
angry
3
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 16 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 20 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25