Их Британийн гол улс төрийн намыг анх удаа хар арьстан эмэгтэй удирдахаар боллоо


Их  Британийн Консерватив нам шинэ даргаараа Кеми Баденокыг сонголоо.

44 настай тэрээр Их Британийн томоохон улс төрийн намыг удирдсан анхны хар арьст эмэгтэй болжээ.

Өнгөрсөн долдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар Консерватив нам түүхэндээ хамгийн том ялагдал  хүлээж, Ерөнхий сайд асан Риши Сунак намын даргын суудлаасаа огцорсон юм.

Намын гишүүдийн санал хураалтаар  Женрик 41,388 санал, 44 настай Баденок 53,806 санал авч ялсан тухай  бямба гарагт мэдээллээ. Тэрээр 7-р сарын 4-нд болсон бүх нийтийн сонгуульд түүхэн дэх хамгийн муу ялагдал хүлээснийхээ дараа залгамж халааны төлөөх тэмцлийг эхлүүлсэн Ерөнхий сайд асан Риши Сунакийн халааг авчээ.

Тэрээр ялалтын үгэндээ Баденок намаа "шинэчлэхээ" амлаж, дэмжигчдэдээ "ажилдаа орох цаг болсныг" хэлэв.

Ойрын өдрүүдэд намын ирээдүйн дүр төрхийг тодорхойлохдоо түүний шилдэг багт хэнийг томилох нь бүхний анхаарлыг татах болжээ.

Мөн тэрээр "Их Британийн улс төрийн нийтлэг үндэс суурьтай Консерватив намын талаарх миний алсын харааг дэмжсэн бүх хүмүүст" талархал илэрхийлэв.

Сунак тэргүүтэй өмнөх хэд хэдэн хүмүүс түүнд баяр хүргэсэн бөгөөд тэд олон нийтийн сүлжээнд "Тэр манай агуу намын гайхалтай удирдагч болно гэдгийг би мэднэ" гэж бичжээ.

Экс Ерөнхий сайд Борис Жонсон Баденокын "зоригтой, тодорхой байдлыг" магтан сайшааж, "Консерватив намд маш их хэрэгтэй зүйл авчирсан" гэж хэлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 16 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 20 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25