БНСУ-ын хэвлэлд Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Бан Ги Мүн хүртэх талаар мэдээлжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүртэхээр болоод буй.

Тэгвэл БНСУ-ын хэвлэлд энэ талаар онцолж, Монгол Улсын төрийн дээд шагналыг хүртэж буй анхны солонгос хүн Бан Ги Мүн болж буйг мэдээлсэн байна. Тухайлбал,

БНСУ-ын “Yonhap” мэдээллийн агентлаг:

“БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам руу энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнахаар шийдвэрлэсэн талаар мэдэгджээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нь “БНСУ, Монголын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулж, цаашлаад Монгол Улс, НҮБ-ын харилцааг шинэ шатанд гаргахад ч үнэтэй хувь нэмрээ оруулсан” нь уг дээд шагналыг хүртэх үндэслэл болсон талаар дурджээ.”

“ASIATODAY” мэдээллийн сайт:

“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг Монгол Улсын тэргүүн дээд одон "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ. Энэ бол солонгосчуудын хувьд анхны тохиолдол юм.

Түүнчлэн Бан Ги Мүн нь Монгол Улсын тэргүүн зэргийн одонг хүртэж буй хоёр дахь гадаад хүн болж  байна. Одон хүртсэн анхны гадаад хүн бол Америкийн монгол судлаач Жэк Уатерфорд юм.

Өнөөг хүртэл “Чингис хаан” одон авсан эрхмүүдээс дурдвал Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “Очирбат”, Ерөнхий сайд асан “Бямбасүрэн”, эрдэмтэн “Гончигдорж”, физикч “Намсрай”, Монголын анхны сансрын нисгэгч “Гүррагчаа” зэрэг нийгмийн нэрт зүтгэлтнүүд юм” хэмээн мэдээлжээ. 


2
angry
1
care
2
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 16 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 20 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25