ЭХҮХ: Эрчим хүчний салбарыг удирдлагын босоо хэлбэрт оруулна


Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажиллаж мөн тоног төхөөрөмжүүд нь хуучирч хэзээ мөдгүй зогсож болзошгүй байдалд хүрч дулаан, цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой Эрчим хүчний хорооноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг: Эрчим хүчний реформын хуулийн шинэчлэлтийн асуудал хэлэлцэж байна.

Эрчим хүчний хууль 2001 онд батлагдаж рефомыг анх удаа хийсэн. Тэр үед дөрвөн төрлийн зорилготойгоор хийсэн.

1.Бүтцийн өөрчлөлт хийх. Босоо бүтэцтэй байсан эрчим хүчний компанийг хэвтээ бүтэцтэй болгож дамжуулах, түгээх, үйлдвэрлэгч гээд олон компани болгон салгах

2. Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж, үнэ тарифыг хараат бус байдлаар зохицуулах

3. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж бизнесийн хүнд суртлыг алга болгох

4. Өрсөлдөөнийг бий болгох

Өрсөлдөөн бий болсноор тухайн цаг үед байж болох хамгийн бага үнэ тогтоогддог.  Хэрэглэгчээ дээдэлдэг, чанартай үйлчилгээ үзүүлдэг болохыг олон улсын туршлага нотолсон. Үүнийг хэрэгжүүлэх ёстой байсан гэвч энэ зорилгыг хэрэгжүүлж чадалгүй 24 жил өнгөрсөн байна.

Энэхүү реформыг хэрэгжүүлж чадаагүй олон шалтгаан нь улс төрийн оролцоо өндөр байсан. Ихэнх компаниуд төрийн өмчид байсан. Энэ шалтгаануудаас үүдэн эрчим хүчний салбар хямралынхаа дээд цэгт ирсэн байна. Тиймээс бид хуулийг шинэчилж, реформ II-ийг хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Энэхүү хуулийн тэргүүн зорилт бол:

  • Үйлдвэрлэгч нарт өрсөлдөөнийг бий болгох
  • Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
  • Дэлхий дахин дэлхийн дулааралтай холбоотой “ногоон шилжилт” рүү явж байна. Тиймээс бид хуулийг шинэчилж “ногоон шилжилт”-ийг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
  • Удирдлагын босоо хэлбэрийг засаж залруулах
  • Эрчим хүчний зохицуулах газрын хараат бус байдлыг дээшлүүлнэ.

Ийнхүү таван зорилт дэвшүүлэн хуулийн ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Энэхүү ажилдаа шамдан орж хоёр долоо хоногийг өнгөрөөж байна.

Хууль шинэчлэхийн тулд хууль хэрэгжээд ямар үр дагаврыг нийгэмд бий болгож байгааг гаргаж ирэх үнэлгээний ажил хийгддэг. Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд хуулийн заалт бүрээр нь хэрэгжсэн болон хэрэгжээгүйгээр нь үнэлгээ хийнэ.

Хоёрдугаар чухал асуудал бол хууль маш товчхон ерөнхий байснаараа хуулиас давсан журам бодит амьдрал дээр их болсон. Захын дарга хуулиас давсан журам батлаад хүнээс мөнгө хураагаад сууж байна. Тиймээс энэ салбарт байгаа бүх журмыг татан авч судлаад, ямар заалтыг хууль руу шигтгэж өгч болох, ямар заалтыг журмаас өөр аргаар шийдэх боломжгүй гэдгийг тодорхойлох нь нэг том ажил" гэлээ.


 


0
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 18 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 18 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25