ТАНИЛЦ: Цахилгаан, дулааныг нэмэхээр дараах тооцооллыг хийжээ


Улаанбаатар хотын 30 хувийг цахилгаан дулаанаар хангадаг дулааны III-р цахилгаан станц болон эрчим хүчний салбарт өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Тухайлбал, Дулааны III-р цахилгаан станц ашиглах хугацаа нь хэтэрсэн 1970, 1980 оны хуучны тоног төхөөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд ажиллаж буй ажилчид шаардлага хангасан орчинд ажиллах боломжгүй нөхцөл  байдалтай мөн ашиглалтын хугацаа дууссанаас үүдэн тоног төхөөрөмж дээр эвдрэл гэмтэл тогтмол гардаг. Үүнийг түр зуур гагнаж тогтоох зэргээр аргалж байгааг үйлдвэрлэлийн албаны дарга Л.Мөнхболд онцоллоо.

Зөвхөн тоног төхөөрөмжөөс гадна эрчим хүчний салбартай холбоотой бүхий л салбар алдагдалтай ажиллаж нүүрсний уурхай төмөр замын тээвэр алдагдалтай ажиллаж байна.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд цахилгаан болон дулааны үнийг нэмэх асуудал тулгамдаад байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иргэдэд тохирсон үнэ тарифыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэрийн ирэх сарын 1-нд буюу Баасан гарагт мэдээлэхээр болсон.

Эрчим хүч үйлдвэрлэсэн үнээсээ бага үнээр худалдаалж алдагдал хүлээж байна. Үүнээс улбаалан алдагдал 355 тэрбум төгрөгт хүрчээ. 

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун: Дулааны эрчим хүчний тухайд аж ахуй нэгжийн дулааны үнийг ирэх сарын 1-нээс эхлэн 42.6-85.9 хувиар нэмэгдүүлэхээр, айл өрхийн дулааны үнийн тарифыг зургаадугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд 216 төгрөгөөр зарж байна. Тиймээс 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарсан. 

Дулааны тариф үнэ 33862 төгрөг  байгаа бол бодит өртөг  62960 төгрөг болж, 29098 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарсан.

Айл өрхийн дулааны үнийг сарын хэрэглээний 150 кВт.ц-ын тарифыг 175 төгрөгөөр тооцож, 300 кВт.ц-ээс дээш үнийн тарифыг өртөгт хүргэх хувилбарыг батлах магадлал өндөр байна.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрчим хүчний салбар санхүүгийн хувьд бие даасан болно гэдгийг ЗХЗХ-ын дарга Э.Түвшинчулуун онцолсон юм. 

Түүнчлэн яг одоо Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэх талаар ярилцаж байна. 


168
angry
7
care
6
haha
34
liked
9
love
4
sad
15
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 18 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 18 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25