Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ


  Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ.

Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.

Харин У.Батцоожийн хувьд зүүдний мэт атлаа сэтгэлд ойр, энгийн боловч ер бусын хотын амьдралыг харуулсан бүтээлүүд туурвижээ. Тэрбээр Улаанбаатар хотын гадаад дүр төрхөөс илүү түүний дотоод мөн чанар, оршихуйг илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэсэн нь үзэгчдэд параллель ертөнцөд нэвтэрч буй мэт мэдрэмж төрүүлэх аж. Мөн хотын өдөр тутмын амьдралыг хөндлөнгөөс ажиглан Улаанбаатарын гүнд нуугдсан ер бусын гоо сайхныг илэрхийлэхийг зорьсон байна. Түүний бүтээлүүд зүүд ба бодит амьдралын хил хязгаарыг бүдгэрүүлж, эдгээр хоёр ертөнцийн заагт орших мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлэх болно.

“Завсрын ертөнц” үзэсгэлэн 2024 оны 10-р сарын 31-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ХААН галерейд үнэ төлбөргүй гарч буй бөгөөд далд ертөнцийн заагт нэвтрэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Та урлаг сонирхдог бол үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийгөө танин мэдэх, амьдралын утга учрыг эргэцүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таныг завсрын ертөнцөд морилон саатахыг хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цахилгаан хязгаарлах байршлууд 7 минутын өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 24 минутын өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 55 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 21 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 21 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 21 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 21 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 23 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03