Б.Пүрэвдорж: Сэтгүүлчийг бус нөлөөнд автсан гээд байгаа шүүгчийг нь шүүгээч, сүүлдээ сэтгүүлчийн сошиал хуудсыг нь хязгаарлана гэнэ үү

О.Шүрэнцэцэг
2023/12/01

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Шүүх гурван шатаараа л явдаг. Хуулийн хүрээндээ асуудлаа шийдээд явж байгаа гэж бодож байна. Мэдээж хүн л шийдэж байгаа учраас алдаа гаргах юм байна. Тэрийг нь дараагийн шатанд засах боломжийг үндсэн хууль болон бусад хуулиаараа олгоод өгчихсөн. Шүүх дээр мэдээж алдаа гаргахгүй гэж байхгүй, гарч байгаа. Дараагийн шатандаа засагдаад явж байгаа гэж ойлгож байна. Монгол улс ямар ч үед хоёр зүйл дээр хатуу байх ёстой. Нэгдүгээрт, ардчилал, хүний эрх, үг хэлж хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах, мэдээлэл олж авах эрхийг хангах нь төрийн байгууллагын гол үүрэг. Сүүлийн үед иргэд ч энэ асуудлыг нэлээн ярьдаг болсон. Хоёрдугаарт, парламентийн тогтолцоо. Энэ хоёр бол Монгол улсын хоёр том багана. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн тухайд Хэнтий аймгийн найман ишигтэй холбоотой асуудал үүссэн гэж ойлгосон. Би Зариг.мн сайтыг нийгэм олон нийтэд тулгамдаж буй асуудлыг төрд хүргэх чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож байна. Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал, энэ үүргээ гүйцэтгэж байгаад манай төрийн байгууллага эмзэглэж болохгүй. Хэвлэл мэдээллийн гаргаж ирж байгаа асуудлыг яаж засах вэ, бид ямар алдаа гаргасан бэ гэж асуудалд хандах ёстой. Манайхан харин тэгэж хандахгүй, хувь хүнтэй нь, сэдэвтэй нь өөр талаас нь хараад байгаа юм. Сэтгүүлчийн ярьж байгаа асуудалд бодитой хандах ёстой. Миний хувьд найман ишигний асуудал дээр бага насны хүүхэдтэй эмэгтэй хүнд хорих ял өгч байна гэдэг бол бодох ёстой л асуудал гэж харж байгаа. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж байгаа юм биш гэхдээ хувь хүний хувьд ингэж л бодож байна. Хэвлэл энэ асуудлыг хөндөж байгааг бид дараа дараагийн шатанд яаж засах вэ гэж харахгүйгээр шүүхэд нөлөөлөх гэдэг талаас харвал энэ буруу тийшээ явна. Нэг хэсэг төрийн байгууллага гаргаж ирж байгаа асуудлыг засъя гээд явж байгаа нөгөө хэсэг нь өөр өнцгөөс хараад байгаа юм. Аль болохоор бид хэвлэл мэдээллийн байгуллагын асуудлыг засах талаас явах ёстой л гэж хардаг"гэв.


1
angry
0
care
1
haha
19
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2601:1c2:4a00:350:30a7:2dec:3f6c:8e94
2023/12/05
0
0
энэ монгол улсыг чинь шүүх прокурорууд эзэгнэж байгаан бишүү. ерөнхийлөгч засгийн газар тэр чигээрээ базуулжээ.
Хариулах
2405:5700:301:2257:3c63:d73b:5a5c:2e1a
2023/12/04
0
0
Ялгаатай асуудал шүүдээ.Шүүхэд нөлөөлөхийг оролдсон
Хариулах
2405:5700:310:de48:ad86:bbcb:1a35:e853
2023/12/04
1
0
СЭТГҮҮЛЧИД АВТАЖ НӨЛӨӨНД НЬ ОРСОН ШҮҮГЧЭЭ ШҮҮЖ ЯЛЛА
Хариулах
103.9.90.130
2023/12/04
0
0
Гишүүн хүн байж хууль, дүрэм журмаа уншиж мэдлэг мэдээлэл ард иргэдэд зөв өгөөч дураараа архичин өвгөн шиг ярих юм. Ямар ч этик алга.
Хариулах
212.174.130.51
2023/12/03
0
1
. Sain khun bolj gene ene teneg songuuliar uuriiguu reklamdah gej hogiin novsh
Хариулах
2603:8001:8bf0:7dd0:2def:d5fb:b86f:aa6e
2023/12/02
0
0
Ddds
Хариулах
202.44.194.182
2023/12/02
4
0
Сэтгүүлч ямар үхсэнээрээ шүүхэд нөлөөлөх юм бэ??? Хамгийн гол нөлөөлөгч нь Ерөниийлөгч, УИХ-ын гишүүд байдаг юм!!!
Хариулах
2405:5700:310:5695:b534:488d:8053:927d
2023/12/01
0
0
Манай шүүх хяналтын байгууллага тэнд ажиллаж байгаа авлигал мөнгөнтэй холбоотой сэтгэлгүй мэдлэг боловсрол муу хүмүүсээс болж нийгэмд энэ байгууллагуудын нэр хүндийг унагаад байгааг хаана хаана ойлгож баймаар юм!
Хариулах
202.21.107.150
2023/12/01
0
0
shuugchid hoorondoo shuuj togloh ym uu ?
Хариулах
202.55.188.116
2023/12/01
1
0
Энэ Пүрэвдорж зөв ярьж бна. Ер нь Пүүжээтэй цуг ажиллаж байсан шударга.хүнд их тусархуу буруу асуудалтай эвлэрч үзээгүй хүн дээ
Хариулах
202.126.89.174
2023/12/05
0
0
Ок
Хариулах
80.148.22.12
2023/12/04
0
0
Hun hog
Хариулах
124.158.64.190
2023/12/01
4
0
Тиймээ Эрхэм гишүүнээ та их зөв талаас ойлгож ярьж байна. Ер нь энэ Өнөрцэцэг сэтгүүлч бол хэдэн зуун хүнтэй МҮОНРТ-ээс лав хэдэн зуу дахин сайн ажиллаж байна. Энэ өнөрцэцэгийг намынхаа сонгуулийн жагсаалтад оруулсаэ нам сонгуульд бараг л ялалт байгуулна шүү.
Хариулах
198.16.74.43
2023/12/01
0
0
haa
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18