Б.Саранчимэг: Бэлчээрийн эрх зүйн орчныг бий болгох асуудлыг сүүлийн 20 жил ярьж байгаа

О.Шүрэнцэцэг
2023/06/20

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нарын 21 гишүүн санаачилж, малчид, мэргэжлийн холбоод, эрдэмтдийн саналыг тусгасан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.06.20/ УИХ-д өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол оронд хамгийн их тулгамдсан асуудал бол бэлчээрийн асуудал байна. Сүүлийн 20 орчим жил Монголын нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон байна гэдгийг тодотгоод хуулийн төслийн гурван онцлогийг хэллээ.

 Тэрбээр “Нэгдүгээрт, Бэлчээр ашиглалтыг сайжруулах хууль юм. Хуулийн төсөлд бэлчээрийг сэргээх, бэлчээрийг улирлын чанартай ашиглах, ингэснээр бэлчээрийн талхлалтыг бууруулах юм. Хоёрдугаарт, энэ хуулийн төсөлд аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны Засаг дарга нар, ИТХ, мал аж ахуйн мэргэжилтнүүд, ХХААХҮЯ зэрэг бэлчээрт оролцдог оролцогчдын чиг үүргийг тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бий болгож өгч байгаа. Нөгөө талдаа малчдыг хариуцлагажуулж байна. Гуравдугаарт, Бэлчээр зохистой ашиглаж, нөхөн сэргээх чиглэлээр боловсруулсан хууль” гэв.

 УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг “Бэлчээрийн эрх зүйн орчныг бий болгох асуудлыг сүүлийн 20 жил ярьж байгаа. Иймээс эрдэмтэд бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг ярих биш хийхгүй бол дараагийн 10 жилд бэлчээргүй болох аюул нүүрлээд байгааг судалгаагаар харуулж байна” гэв.

 УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн “Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 1500 гаруй багт бэлчээрийн маргаагүй газар нутаг гэж байхгүй байна. Тухайлбал, айл өрхүүдийн дунд маргаан үүсгэж байгаа асуудал бол яахын аргагүй бэлчээр болсон. Нөгөө талдаа манай улс бэлчээрийн мал аж ахуйтай. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн амин сүнс нь бэлчээр болчихоод байна. Тэгэхээр цаашид мал аж ахуйн салбарыг хөгжүүлье гэвэл эрх зүйн орчинтой болох ёстой. Хуулийн төсөлд отор нүүдэл хийж, бэлчээрийг бүлгийн зохицуулалтад оруулж, гэрээжүүлэхээр тусгасан. Отрын бүс нутагтай болж, өвөлжөө хаваржааныхаа газрыг амрааж сэлгэн, өвс ургамал ургах боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан” гэдгийг онцоллоо.

 УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Хөдөө аж ахуйн салбарт, Монгол Улсын 250 мянган малчин өрхөд тулгамдаад буй  бэлчээрийн асуудлыг Газрын тухай хуульд тусгаад хуулийн төсөл өргөн баригдаж байна. Хуулийн төслийн хүрээнд аймгуудыг бүсчилж авч үзээд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Миний бие Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчидтай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эндээс харахад сайн,муу мэдээ байгаа. Муу мэдээ нь нийт бэлчээрийн 60 гаруй хувь талхлагдсан байна. Сайн мэдээ нь цаг алдахгүй бэлчээрийн зохицуулалтаа хийж чадвал бэлчээр сэргэх боломжтой. Хуулийн хэрэгжүүлэлтийг хангуулахад сумын ИТХ гэлтгүй багийн ИНХ-ын шийдвэрийг гаргаж, мөрдүүлэхээр байгаа” гэсэн юм.  

 УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Газрын тухай хуульд нэмэлтээр бэлчээрийн зохицуулалтыг тусгаж байгаа. Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг том салбар нь мал аж ахуй юм. Мал ярихаар бэлчээр ярьж таарна. Судлаачид тооцоод 65 хувь нь ямар нэгэн байдлаар доройтчихлоо. Ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ авбал 80 хувь буцаад байгалийнхаа жамаар сэргэх боломжтой гэдгийг хэлж байна. Тиймээс бэлчээрийг бодлого системтэй ашиглах асуудал байна. Мөн малчид хамтаараа бэлчээр усаа хамгаалж, ашиглах зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн” гэв. 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 1 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 4 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 5 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 7 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 7 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 7 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 8 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 9 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 11 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 11 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 12 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 12 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 12 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр