Идэрчүүдийн УАШТ Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Admin
6 цагийн өмнө

Хэнтий аймгийн 100 жилийн ойн нэрэмжит Монголын волейболын холбооны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 17-ноос энэ сарын 3-ныг хүртэл тус аймгийн Чингис хотноо зохион байгуулагдаж хаалтаа хийлээ. Тус тэмцээний эрэгтэй төрөлд МУБИС НОЁН баг, эмэгтэй төрөлд БАЯНХОНГОР АЙМГИЙН ШАНДАС ТРАНС баг аваргын алтан медаль хүртлээ. Харин эрэгтэй төрөлд дэд байрт СЭЛЭНГЭ ТАВАН ХАН НОЁН, гутгаар байрт ХЭНТИЙ БТСГ, эмэгтэй төрөлд дэд байрт ХИЛЧИН баг, гутгаар байрт СЭЛЭНГЭ ТАВАН ХАН НОЁН баг тус тус шалгарсан байна.

Шагналыг тус аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, МВХ-ны ТУЗ-ийн тэргүүлэгч гишүүн Т.Сайнжаргал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн Д.Түвшинжаргал, Нарийн бичгийн дарга З.Энхболд нар гардууллаа.

Ташрамд дурдахад, Хэнтий аймаг волейболын спортыг хөгжүүлэх, бие бялдрын хөгжилтэй бие хүнийг бий болгон төлөвшүүлэх, магадлан итгэмжлэгдсэн клубын системийг нэвтрүүлэх зорилгоор 2027 оныг хүртэл хэрэгжих “Хаан бөмбөг” хөтөлбөрийг ИТХ-аараа хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд тус тэмцээнийг Хэнтий АЗДТГ, “Хаан бөмбөг” хөтөлбөр, аймгийн Волейболын холбоо, МВХ хамтран зохион байгууллаа. Харин ирэх 2024 оны Идэрчүүдийн УАШТ-нийг МВХ-нд саналаа хүргүүлсэн аймагт зохион байгуулах юм байна. 


0
angry
0
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 5 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 5 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна 9 цагийн өмнө
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 2026/10/02
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 2026/10/02
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/02
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01