Хоёрдугаар эмнэлэг сонгодог хөгжмөөр эмчлэх булантай боллоо


Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг(УХТЭ)-ээс үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр сонгодог "Хөгжмийн булан"-г нээсэн байна.

Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодын асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүдэд энэхүү аргыг ашиглаж, хөгжмийн буланг ашигладаг аж.

Энэ талаар Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган "Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтэйгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрессийг тайлах зорилгоор дээрээс хойш бодож явсан сонгодог хөгжмийн булангаа хийх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байгаадаа баяртай байна.

Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг.

Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байлгах талаар анхаарна. Эхний ээлжид долоо хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжсэн яаралтай тасгийн хамт олон, амбулаторийн хамт олон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд талархсанаа илэрхийлье" гэлээ. 


 

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам


1
angry
2
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 6 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 6 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна 9 цагийн өмнө
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 2026/10/02
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 2026/10/02
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/02
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01