“Оюутан цэрэг”-т орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ


   Батлан хамгаалах яамнаас “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ыг тус тус үндэслэн 2014 оноос эхлэн жил бүр 1000 орчим оюутан, суралцагчийг хамруулан, улмаар нийт 6000 орчим оюутан, суралцагч нарт цэргийн мэргэжил олгож, I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэжээ.

 Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлжилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь тэдгээрийг цэрэг-эх  оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Оюутан-цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалт”-д хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ” хэмээн зааж, жил бүр хамрагдах оюутан, суралцагчийн тоог 500-гаар нэмэгдүүлэхээр тусгасан боловч  2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан бөгөөд 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулан суралцуулсан байна.

Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад I дамжааны 8247 эрэгтэй оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс “Оюутан-цэрэг” сургалтын шаардлага хангаж байгаа (сурлагын голч нь 2,8-аас дээш) 4887 оюутан байна гэсэн дүн мэдээ гарчээ.

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залуустай 03 дугаар сарын 23-ны өдөр хийсэн уулзалтад оюутнуудаас нэлээдгүй санал гаргасаны нэг нь Оюутан-цэрэг сургалтад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх талаар байжээ.

 

Энэхүү уулзалтын үр дүнд МУ-ын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар оюутан залууст тулгамдаад байгаа нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болсны нэг нь “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагчийн тоог энэ жил 1500-д хүргэхээр шийдвэрлэсэн.  

 Түүнчлэн Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шийдвэр гаргаж, сүүлийн хэдэн жил хамрагдаж чадаагүй орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийг мөн “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтад хамруулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

“Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран 03 дугаар сарын 06-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1000 гаруй оюутан бүртгүүлсэн байна.

 Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Батлан хамгаалах яамнаас төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, оюутан залуус Та бүхнийг бүртгэлд идэвхитэй хамрагдахыг хүсч байна.


 

 

 

 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 54 минутын өмнө
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 7 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 22 цагийн өмнө
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно Өчигдөр
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ Өчигдөр
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий Өчигдөр
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 2026/08/11
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 2026/08/11
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 2026/08/11
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 2026/08/11
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2026/08/11
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 2026/08/11
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 2026/08/11
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 2026/08/11