ӨВӨРХАНГАЙ: ОНХС-гийн хөрөнгийг цөөн том ажилд зарцуулах хүсэлт тавив


Арвайхээр сумын 13 багийн ИНХ хуралдаж, аймгийн болон сумын удирдлагууд оролцон иргэдэд аймагт хэрэгжиж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны мэдээллийг өглөө.

Иргэдийн зүгээс гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх, цахилгааны хүчдэлийг сайжруулах, нийтийн усан сангуудад ариутгал хийж, зарим худгийг цахимжуулах, ОНХС-гийн хөрөнгийг олон жижиг ажилд биш томоохон цөөн ажилд зарцуулах талаар санал хүсэлт тавив.

Мөн нийтийн тээвэр цагтаа ирдэггүй, буудал дээр удаан зогсдоггүй, орой сургуулийн II ээлжийн хичээл тарахаас өмнө зогсчихдог, мотоциклин такси хурд хэтрүүлдэг, эрсдэлтэй гэж байлаа.

Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Ганбат иргэдийн асуултад хариулахдаа зарим газарт гэрэлтүүлгийг засварлаж байгаа, цагийн хуваариар асаадаг, мотоциклээр такси үйлчилгээ эрхэлж буй жолооч нарыг хамгаалалтын малгай өмсгөх, хөдөлгөөнд нь хяналт тавих ажлыг Замын цагдаагийн тасагтай хамтран хэрэгжүүлж байгаа, 80 орчим сая төгрөгөөр эрчим хүчний хүчдэлийг сайжруулах, өргөтгөх, дэд станц байгуулах ажил хийж байна гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 13 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 13 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 17 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 17 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04