Сургуулийн нийгмийн ажилтнуудад угаарын эрсдэлээс сэргийлэх сургалт зохион байгууллаа


Цаг агаар дулаарч байгаатай холбоотой гэр байшингийн гадна дотно агаарын температурын зөрүү багасч яндангийн таталт муудсанаас айл өрхүүд угаарын эрсдэлд өртөх, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэл үүсдэг.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Таватолгой түлш ХХК-тай хамтран өнөөдөр гэр хорооллын сургуулиудын нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүүхэд, гэр бүлд нөлөөлөх зорилготойгоор “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх” сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн гэр хорооллын сургуулийн 50 гаруй нийгмийн ажилтнууд хамрагдаж,  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

Жил жилийн хамгийн өндөр угаарын эрсдэл гарсан тоо нь хавар, намрын улирал буюу 10-р сар болон 4-р саруудад байдаг бөгөөд угаарын хийн дуудлагын 80-95 хувь нь галлагаа дуусаагүй байхад яндангаа сугалж, өрхөө бүтээсэн тохиолдлууд байсан.

Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд үүрэн телефоны операторуудаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргүүлэх, “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах” сургалтыг иргэдтэй хамгийн ойр ажилладаг Нийслэлийн төвийн 7 дүүргийн хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт 2,3,4,5 дугаар сард сургалт зохион байгуулах аж.

Мөн “Цахимаар нөлөөлье” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, хороо хэсгийн ахлагч нартай хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг  тус байгууллагуудын цахим хуудас, телевизээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байгааг Нийслэлийн холбогдох албаныхан хэлсэн юм. 

Иргэдийн тухайд угаарын хийнээс урьдчилан сэргийлэхийн тулд яндангаа хөөлөх, зуух, пийшингийн битүүмжлэлийг шалгах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хангах, яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байх, яндангийн сойлт хэрэглэхгүй байх, галлагаа хийхдээ түлшийг дүүргэхгүй байх зэрэг энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын инженер П.Анхбаяр онцлон хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 12 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 13 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна 16 цагийн өмнө
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 2026/10/02
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 2026/10/02
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/02
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01