Цэргийн дүрэмт хувцас өмсөх, борлуулах, үйлдвэрлэх эрхгүй хувь хүн байгууллагуудад шалгалт явуулж байна​


Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг буюу Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн Цэргийн штабаас томилогдсон бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд хяналт, шалгалт явуулж байна.

Тус ажлын хэсгийнхэн харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүмүүс, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн дагуу шаардлага тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган ажиллаж байгаа юм.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны тушаалаар батлагдсан "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа офицер, ахлагч, сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг болон Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг төрийн цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмсөж, хэрэглэхийг хориглоно” гэж заасан.

Хэрэв хэрэглэсэн тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч ажиллаж байгааг анхааруулъя.

Цаашдаа Цэргийн цагдаагийн нэгжүүдээс Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах болно.

Иймд цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг хууль зөрчиж, дур мэдэн хэрэглэж, борлуулж, үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс анхаарч, ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байх талд анхаарахыг сануулж байна.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


1
angry
3
care
3
haha
50
liked
4
love
5
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 5 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 5 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 5 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 9 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 10 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04